http://www.zoofirma.ru/

Сартуулын угсаатны доторх цөөхөр отгын удган тэрээр өнөөгийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Буурал уулын ар, Гашууны худаг, Баруун Сэрвэн, хойшоо Гүнсэн, Анигарын хонхор зэрэг газруудаар нутагладаг байв. Түүний хүү “Гаа” хэмээх авгайлгат Маналжав юм. Гаа Маналжавынх Гашууны худагаар зун, намартаа их байдаг малчин айл.

Тэднийх нэг өргөмөл охинтой. Өргөмөл охин нь одоо “Нөхөрлөлийн” сангийн аж ахуйд буй сурагтай. Тосонхүү удган эрдэм чадал ихтэй, тэр болгон идийг гаргахгүй нууцхан амьдарч байжээ. Цөөхөр овог нь Баруун монголчуудын нэг үндэс угсаа цөөхөр овог буюу зарим тохиолдолд түүнийг цөхүүр гэх нь байсан ба зарим бичвэрт “цөөхөр” гэхийг “цоохор” хэмээн ташаа бичсэн байдаг. Монголын Цогт хун тайж бол цөөхөр овгийн хүн юм. Түүнийг зарим түүхэнд ташааран “Цөөхөрийн цогт” гэхийг “Цоохор Цогт” хэмээн буруу бичсэн байдаг. Завханмандал суманд цөөхөр овогтой хүмүүс мэр сэр байна.

сэтгүүлч, яруу найрагч Чойжилсүрэнгийн Ууганбаяр