Уншиж байна...

МБНЭ-ийн зайран Хөвсгөл аймгийн Пүрэвдоржийн онгод тэнгэр, шүтээний тухай ярилцлаа.
-Таны онгод, шүтээнээ зөв байдлаар олон жил хадгалан, ном журмынх нь дагуу авч явж байна гэдэг үнэхээр бахархал гэж үзэж байна л даа. Та энэ сайхан түүхээс ярьж өгөөч.
-Миний ээжийн маань ах өндөр Сосор гэж мундаг бөө хүн байсан. Тэр ах 89 хүрээд өөд болсон. Сосор ахын маань хүүг Дэмбэрэл гэдэг хүн байсан. Аавынхаа бүх хуяг хувцас, эдэлж хэрэглэж байсан бүх зүйлсийг нь өвлөж авсан. Дэмбэрэл ах маань хицүү үед бөөлж байсан. Цаг үе хицүү байхад Дэмбэрэл ахын маань хуяг хувцас бүгдийг нь хураагаад аваад явсан. Тэгээд л ах бараг галзуурсан. Би нүцгэрчихлээ гээд л уйлаад байсан. Нэг өдөр ах маань би аавруугаа явлаа гэсэн.

Миний аавын байгаа газар их сайхан таван өнгийн хадаг, таван өнгийн цэцэгс алгалсан үнэхээр сайхан би явлаа гээд л өөд болсон доо.
-Тэрнээс хойш хэн бөө болсон бэ?
- 60 жил бөө гарагүй.
-Энэ хугацаанд энэ шүтээн тахилаа яасан бэ?
-Эвий дээ миний ээж л гэрийнхээ баруун хоймрын авдарт хадгалдаг байсан. Бид нар тэр авдарыг налаад хэвтэх ч юмуу суухаар бидныг ойртуулдаггүй байсан. Миний ээжийн ах нь их мундаг харын талын лам хүн байсан бид нар Амбаа гэж авгайлдаг байсан. Шоогоор мундаг үзнэ. Эхнэр самган нь бас бөө хүн байсан. Амбаа маань Лувсангомбо, гомбо тахидаг хүн байсан. Амбаа манайд ирээд л бид нарыг унтсан хойно л ээжэй тэр тахил шүтээнүүдийг гаргаж ирдэг байсан. Бид нар хүүхэд байхад өглөө босохоор л гэр дүүрэн сүү болчихсон байдаг байсан. Магадгүй номын хүчээр харын талын үйлээр бид нарыг унтуулдаг байсан юм шиг байгаан. /Бодлогоширонгүй инээмсэглэв/ миний ээж бидэнд энэ их тахил шүтээнийг маань их сайн хадгалж хамгаалж надад ирсэн. Миний ээж 90 нас хүрээд өөд болсон.
-Таны онгодын уламжлагдан ирсэн зарим нэг зүйлүүд нь шатсан гэсэн? Энэ тухай ярьж өгөөч?
-Миний буурал аавын сайхан сайхан зүйлс их байсан шүү. Нэг пинтэй байдаг байсан. Миний ээж Дэмбэрэл зайрантай малаа тууж ирээд тахидаг байсан гэж ярьдаг байсан. Тэр пингийн хажууд хар нохой байдаг байсан. 3 тойрч иргэдэг, Дэмбэрэл зайран хицээ 3 удаа нүдхэд тууж явсан мал дотороос нь онгодын халзан хонь гарч ирдэг байсан агуу хүчтэй. Энэ сайхан зүйлсийг нь би 1996 онд өвлөн авч байсан.
-Бидэнтэй өөрийн шүтээний сайхан түүх бахархалыг ярьж өгсөн таньд баярлалаа.

Бусад мэдээ

Apr 10, 2024 341

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/