МБНЭ-ийн Дээд Цэцийн зөвлөлийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүссэн байгуулагаад удаагүй байгаа билээ. Бид өмнө нь залуучуудын байгууллагын үйл ажиллагааны тухай та бүхэнд мэдээлж байсан.
Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд удаагүй ч хийсэн ажилтайгаар морин жилээ үдэж “Галзууруулагч хэмээх Хонь” жилтэйгээ золгоод байна. Тэд зохиомолоор бус магадгүй аваад сурчихсан айл өрхийг сонгосонгүй. Харин өөрсдийн биеэр явж, аян зохион байгуулах айл өрхөө сонгосон нь онцлогтой байсан юм.
2015 оны 2 дугаар сарын 16 даваа гарагт МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага” Нийслэлийн Сонино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин муутай айл өрхүүдэд гурил, сүү, чихэр гэх мэт хүнсний зүйлсээр өглөгийн аянаа эхлүүллээ.
Альваа зүйлийг зориглон хийхэд их бага гэх зүйл үгүй юм.
Өгөе гэвэл ганцаасаа
Уйлая гэвэл сохороосоо гэдэгчлилэн аяныг эхлүүлэсэн МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ийн эрч хүчтэй залуучууддаа цаашдынх нь ажил, үйлд нь өнөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!