http://www.zoofirma.ru/

( түвд лам нартай хүч үзсэн домог)

Дархадын хотгортоо хүч чадалаар гайхагдсан энэ хоёр алдарт зайран хоёулаа миний онгод юм. Дархадын нисдэг долоон бөөгийн нэгд Пунцаг зайран ордог билээ.


Монголын шарын шашин манай Түвдээс илүү болж ном судар бичиг их зохиогдож байна гээд, Түвдийн хувагт нь эрдэм номонд гэгээрсэн хамгийн сайн 2 ламаа явуулж монголд байгаа бүх бичиг судар,түүхийн бичмэлийг аваад ир гэж явуулжээ.Тэр 2 ирээд хамаг л бичиг судруудийг хулгайлж одсонд манай лам нар араас нь нэхсэн ч тэр 2 номын хүчээр алаад байж гэнэ.Тэгээд ар дархадын хотгор рүү элч явуулж энэ 2 ийг алж өгнө үү гэсэнд, элч нь Гүнг зайрангийнд ирээд учир байдлаа хэлэхэд би ганцаараа дийлэхгүй юм байна, харин Пунцаг зайрантай цуг хийхэд болох л байлгүй гээд Пунцаг зайрангийнд очиж тэр 2 Өлийн даваан дээр гарч суугаад газрын үндэс дамжуулан хараасан гэдэг, Гүнг зайран тагна уйгараас олзолж авчирсан, зэсэн хошуутай хар чөтгөрөөрөө нэхүүлийг дарж, харин Пунцаг зайран Бурианы хайрханы савдаг болох награгзаар хорлолоо гүйлгэсэн .Удалгүй онгод нь буцаж ирээд Янгиртай уулын зүүн бэлд хоёуланг нь унагаж тавьлаа, алдсан юмаа хурдан очиж авахтий гэжээ.Тэр газар нь одоогийн Өмнөговь аймгийн Сэгс цагаан богд юм.

Choigoo Shamanic Path