http://www.zoofirma.ru/

Хаврын тэргүүн сар бар жилийн бар сарын өлзий буян бүрдсэн сайн өдөр шинийн 15-ны бөөгийн тахилга хийв. 2022оны 02-р сарын 16нд Монгол бөө мөргөлийн Дүнгэр төвийн бөө удгад зайран сүсэгтэн олон бөө мөргөлийн өргөөнд ирж өндөр дээдэсдээ залбиран өргөн түмнээ даатган их өргөөнд байгаа бурхан халдунд төрийн тахилганд гурван удаа заларсан хар сүлдэн онгодонд мөргөж жилийнхаа зам мөр заяа төөргөө даатгалаа.

 

Энэхүү тахилганд тэргүүн зайран Буянбадрах, их зайран Бүдзана, ахлах зайран Амгалан, Билгүүдэй нар оролцлоо. Их өргөөний гэрийн шүтээнд 99 тэнгэртээ тахилга өргөж, 55 цагаан тэнгэрт сүү, 44 хар тэнгэрт архи мөнх галаа бэлгэдэж 99 зул бадраав.

Их өргөөнд 99 тэнгэрийн бөөгийн дуудлага дуудаж тэргүүн зайран Буянбадрах 3 цаг манлайлан бөөлж тэнгэр хайрхад, нар, сар, эх байгаль, эзэн тэнгэрээ баясгаж сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн хийморийн сэргээж хишиг буяны даллага авлаа.

Та бүгдийг мөнх тэнгэр ивээ ивээ ивээ
Төрийн сүлдэн тэнгэр минь хурай хурай хурай
Уухай уухай уухай