http://www.zoofirma.ru/


Хорь буриадын Модоон удган “ширээдhэн гагнуурын ширээдэс улаан галыг асгаж асахажи өгөгти” хэмээн нэхэж гараа хооронд нь үрэхэд түшээ нь бөмбөгөр улаан цог авчирч гар дээр нь тавихад түүгээр гар нүүрээ угааж байгаа мэт үрдэг байсан байна. Мөн түүнийг хааны хиа нар барин их гал түлж шатаахад шатсан нурман доороос хуяг хувцастай хэцээ дэлдэн дүүлэн хөөрсөн гэх бөгөөд хаан төрд дийлдээгүй халуун галд шатаагүй дархан удган болсон гэдэг.


Хаан цолд дийлдээгүй
Гомбын басган Модоон би
Эзэн хаанд дийлдээгүй
Эрх дураараа Модоон би хэмээн тамлаж бөөгийн биед бууж ирдэг гэсэн.
Модоон удган улаачдаа буугаад хурсан олноос “Эвэр бомбоо минь ээ байна уу?” хэмээн нэхэж байхад нь хурсан олон инээлдэн шуугилдаж зарим нь ичингүйрэн нүүрээ нуудаг байсан гэнэ. Энэ тухай Модоон удган сайн эрийн дүрээр зүсээ хувилган хувцаслаж, аймаг хошуу алгасаж, баяд ноёдын адууг хөөж явдаг байсан бөгөөд шинжээчид түүнийг мөшгин үзэхэд эм хүн гэдэг нь огт мэдэгдэхгүй байжээ. Учир нь тэрээр мөр үзэхдээ хүртэл үхрийн эврийг нүхлэн хийсэн бомбоо хэрэглэдэг байсан тул явдал суудал, аяг араншин нь эр хүний намба төрийг итгэж байсан гэнэ. Тийм ч учраас энэ онгод орж ирээд тэр үеэ дурсан бахдаж тийнхүү “эвэр бомбоо” нэхэж улс олныг гайхширалд оруулдаг байжээ.