http://www.zoofirma.ru/

Дамиран зайран Авдрантын онцгой дэглэмтэй шоронд хоригдож байхад энэ явдал болжээ.

Тус шоронд харгис хэрцгийгээрээ нэрд гарч, хоригдлуудын зvрхэнд шар ус хуруулдаг Төмөрсүх гэгч нэг харгалзагч байжээ.


Нэг удаа Дамиран зайранг Хөвсгөл аймгаас бага дүү нь эргэж ирсэн бөгөөд тэр өдөр Төмөрсүх ээлжинд гарсан байж. Гэтэл Төмөррсүх хол газраас зардал чирэгдэл болж ирсэн дүүг нь зайрантай ердөө хорин минут уулзуулах чөлөө олгожээ. Уг нь эргэлтийн байранд хоёр гурав хоног хамт хонуулах зөвшөөрөлтэй байдаг байна. Дамиран зайран Төмөрсүхээс "Дүүтэйгээ ядаж ганц хоноё. Та тус болооч!" гэж хэчнээн гуйсан ч зөвшөөрөөгүйгээр үл барам дүүгийнх нь авчирсан идээ цагаа, сүү саалыг хурааж аван зайранг дахин гуйхад ихэд уурсаж "Чи муу хулгайч тийм их эрдэм чадалтай юм бол юу гэж шоронд орсон юм бэ? Ард иргэдийг мунхруулж, шулж мөлжөөд явж байх ёстой биз дээ" гээд эвхэрч унатал бороохойдож "Хараалч хүнээс цус гаргавал хараал хvрдэггvй" гээд гуя руу нь хоёр удаа жадлаад зон (хоригдлуудын нийтээр хоригдох байр)-д чирч аваачиж хаяад гаргаагvй аж.
Зайран явахдаа "За, миний дvv өнөөдөртөө чулуу ачсан машинаар буц. Саадгүй явж гурав хоногийн дараа гэртээ харих юм байна" гээд хаанаасаа ч юм бэ, зуун төгрөг гаргаж өгөөд дүүгээ үнсчээ. Өглөө ээлж солигдоход Төмөррсүх дайснаа дарсан баатар эр шиг "Нөгөө муу айхтар зайрангийн чинь хандыг хага дарлаа" хэмээн бусдадаа сайрхсанд тэд нар нь нэг л тоосон шинжгүй байв.
Төмөрсүх гэртээ хариад хоол, цайгаа идэж уух гэтэл дотор нь муухайрч хоолойгоор нь юм давах янзгvй гэнэ. Тэгэхлээр хvнээс нууж ганцаараа архи уудаг зангаараа шил архины талыг аяганд хийж залгилсан боловч дээрдэх янзгvй, харин ч цаг орчмын дараа огиулан бєєлжиж эхэлжээ. Мөн цаг орчмын дараа хєєстэй цус гарч эхэлсэн байна.
Үлдсэн архиа шилээр нь хөнтөрч ухаан тасран унтсан боловч шєнє элдэв муу ёрын юм нүдэнд нь харагдаж, чоно улих, хэрээ гуаглах чихэнд нь сонсогдож унтсан зvvдэлсэн алин болохыг мэдэхгvй байтал нэгэн их өндөр цохионы орой дээр бөөгийн иж бvрэн өмсгөлтэй урт буурал үстэй зайран хэцээ дэлдэн бууж буй харагдаад Төмөрсүх ухаан алджээ.
өглөө сэрээд бас л үргэлжлүүлэн бөөлжиж, арга буюу эмч дуудав. Хорихын эмч ирж үзээд "Хордлого юмуу гэтэл биш шиг байна. Архи vнэртээд байна. Шартсан байлгүй" гэхээс өөр юм хэлсэнгvй, хоёр гурван эм бичиж чихэртэй буцалсан ус уу! гэж хэлээд явжээ. Гэвч Төмөрсүхийн бие сайжралыг олсонгүй өтгөн хүрэн цусаар бөөлжих болсон тул төвөөс түргэн тусламж дуудав. Түргэний эмч бас л тодорхой онош хэлсэнгүй, "Авч явна" гэхэд євчтєн эрс татгалзсан нь Дамиран зайрантай холбоотой гэж бодсоных бөгөөд "Би хоригдол Дамирантай уулзмаар байна" гэжээ. Хvссэн ёсоор машин явуултал зайран "Бороохой дуулж, жадлуулаад үхлүүт хэвтэж байна" гээд ирсэнгүй. Хорихын жижүүрийн єрєєнд Төмөрсүхийг машинаар, Дамиран зайранг дамнуургаар авчирч уулзуулсан байна.
Зайран "Би чиний амь насыг даах байтугай өөрөө өнөө маргаашгvй болчихоод байна. Чи л ийм болгосноо мэдэж байгаа шүү дээ. Надад ямар ч арга алга даа" гэж шууд хэлжээ. Төмөрсүх амь насаа аврахыг хэчнээн гуйж, мөнгө төгрөг амалсан ч зайран "Би ч удахгvй тэнгэртээ халих минь" гээд нүдээ тас аньсанд байранд нь хvргэж өгчээ.
Ингээд хоёр хоног өнгөрч гурав дахь өдрийн өглөө найман цагийн орчим vргэлжлvvлэн цусаар бөөлжиж байсан Төмөрсүх алгын чинээ хүрэн юм түмпэн дотор унагасан нь элэг аж. Төмөрсүх гэгч нvгэл сундалсан нэгэн эр орчлонгоос халих нь энэ. Үүний дараахан бие нь өргөс авсан мэт илааршсан зайран Дамиран харгалзагч, тоо бүртгэгч нар дээр ирж "Би ялаа хийе" гэж хэлжээ. Тvvний хvсэлтийг хорихынхон хvлээж авсан боловч бусдын адил хvнд ял хийлгэсэнгvй. Дамиранг байрны цэвэрлэгчээр томилж ээлжинд гарч буй хянагч, офицерууд хоолноосоо илvvчилж, зарим нь дулаан хувцас хунар өгөх болсноор нэг их зовж зүдрэлгүй хугацаат ялаа дуусгаж суллагдсан байна. Төмөрсүхийг ийнхvv хорвоогоос халихад хоригдлууд бараг баярлаж байсан гэж Дамиран зайрангийн "гал хам" эл түүхийг ярьсан юм.