http://www.zoofirma.ru/

Лусын эзэн буюу Нагарза хэмээх Мачир зайранын онгод юм. 33 жилээс дээш бөөлж алдар цуу нь түгсэн бөөг дархад даяараа хүндлэн дээдэлж 9 булдуутай хэнгэрэг барихыг дээд тэнгэр нь зөвшөөрдөг байсан бөлгөө.

Сар бүрийн шинийн 3 нд ийм бөө бөөлөхөд нь хотол даяараа чуулан амь бие эд малаа даатгадаг байжээ. Энэхүү Бурианы онгодыг анхлан тахиж авч явсан хүн нь Мачир зайран бөгөөд зарим хүмүүс ярихдаа Мачир зайраны онгод гэлцдэг. Мачир зайран нь Хогоргийн Буриа, Эрдэнийн Сүмбэр хайрхан, Хонин өндөр уул зэргийг аргадаж авч бөөлдөг байсан учир байгаль эх буянаа хайрласанаар агуу хүчийг олж нээсэн хүч чадалтай зайран байсан. Мачир нь агуу том зайран байсан нь энэхүү түүхээс илт юмаа. Зайран 2 эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг зайран бөгөөд дархадын нисдэг 7 бөөгийн нэг нь болж явсан алдарт зайран , нөгөө эхнэрээс гарсан охин нь Ховин юм буюу бөөлөөд нисэж Ховдод буусан Дулам удган юм. Энэ хайрхан нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргийн голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд хоёр хөгшин бүдүүн саарал модыг бодит байдлаар нь хэлж дүрсэлж болох юм. Энэ онгодыг одоо авч яваа зайран бол дархад нутгийн Мөнхөө зайран гэх ч юм.Үе үеийн дархадаас төрсөн олон бөө удганууд сүүгээ өргөж тахин дээдэлж даатган залбирдаг онгод нь Хогоргийн Бурианы эх онгод юм.

Choigoo Shamanic Path