http://www.zoofirma.ru/

Дархадын хүрээг Ивдэд Тогосын талд байх үед нэг өдөр тэр хүрээний гудамжаар явж байсан хүн отгийн хашаан дотор ямар нэг хүнийг шүүж зодож байгаа чимээ гарчээ. Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж зодож байв.


Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байсан юм байх даа гэж бодон Мэнд гуайд сая би таныг хүрээний хашаанд шүүгдэнэ зодуулж байна гэж харсан гэтэл та гэртэй байж байдаг ямар учиртай юм болоод байна гэж асуутал
Тэд намайг гээд ямаан дахыг минь нүдэж байгаан “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юм. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.