Арван гурван Алтай минь нэг болсон Хар азаргын нуруу дээр нутгийн хүү нь ерэн есөн гал бадрааж тахилага хийлээ.
Алтайгаа тахинаа гэдэг их утга учиртай. Цаг цагаараа байдаггүй ээ гэж Хөх тэнгэрийн минь заяа түших байх аа, Хөх эрчүүдий минь хииморь босч алтан төрийн минь сүлд эвээх биз ээ.
Арван Их Арван гурван Алтайгаа баясгаж, ерэн есөн гал асаан хийсэн тахилга сайхан өргөн дэлгэр болсоон. Монгол бөөгий зайран Б.Доржпүрэвийн удирдлага дор Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэмжлэгтэй хийсэн тахилга ийнхүү амжилттай боллоо.
Тэрээр энэ тахилгаараа Монгол бөөгийн тэргүүлэх төвшинд хүрсэнээ батлан харуулсан байдаг.
Тиймээс МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Б.Доржпүрэвт Монгол бөөгийн тэргүүн зайран цол олгосон байна.
Д. Борхүү