http://www.zoofirma.ru/

Сартуул нутгийн Хишиг зайран гэж их хүчтэй, эрдэм чадал нь тэгширсэн, Баруун Монгол даяар алдартай нэгэн байжээ.

Тэрбээр өнөөгийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандалын овоо, Гашууны худаг, Хүнгийн гол, Бууралын уулаар нутагладаг байв. Хишиг зайран 1930-аад оны үед амьдарч байсан бөгөөд намрын дунд сард буюу 08-р сарын 22-ны намрын тахилгаар Завханмандал сумын баруун талд орших “Мандал овоо” хэмээх толгойг тахидаг байжээ. Онгод нь орсон үед зайрантан маш жижигхэн болж, хэнгэргэн дотроо багтан, тэр толгойг гурвантаа эргэлдэн тойрч бөөлдөг байж. Мөн тамхины дайлангаа авч тэнгэрт шидэхэд нар хаагдаж байсан хэмээн түүх сударт бичигдэн үлджээ.