http://www.zoofirma.ru/

Вангийн хошуунаас цагаан тэмээний нэхүүлд ирсэн жатгын юмыг хөөж дарахаар Банзар зайран хэдэн хоног бөөлөхөд нэмэлийн цээлд ороод гунын гол үзэгдэхгүй болчихоод байв,

Тэгхээр нь Дивга удганыд очиж хоёул хамтран бөөлөхөөр тохиролцжээ, Хоёул зэрэг бөөлж Гунын голын хоёр хажуугаар хөөг өсгөж явтал нь бас Нэмэлийн цээлд ороод алга болчихов, Тул болоод явж байхыг Дивга удган таниад холбогоороо харваж, хавиргыг нь цоолоход тулын биед ус орохоор нь цээлээсээ гараад Сайрь Өлийн давааны цаад ам өөд гүйхэд Дивга удган гүйцэж очив, Өнөөх жатгын хувилсан үнэг эгц шургаагны завсар ороод нуугдчихав, Дивга удган бас үзээд, түүнийг харваад алчихаж гэнэ, Түүнээс хойш тэр модыг сэтэрлэн тахисан учир эдүгээ өлийн давааны цаадхи амыг "Сэтэртэй шургаагны сайр" гэж нэрэлсээр байна.