http://www.zoofirma.ru/

Хармайн хайрхан буюу Хаж зайран:
Жотог зайрангийн хүү, Ноё бөөгийн дүү Хаж зайран нь дархадын ар гурван отгийн шүтээн болсон, Шишгэд нутгийг харсан алдарт зайран байжээ.

Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. Хармайн аавын Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.