http://www.zoofirma.ru/

" Бөө тал суух буюу улаачийн оюун санаа байх бөгөөд хэлсэн үг хийсэн үйлдлээ санадаг тэгсэн атал улаачийг ямар нэгэн зүйл хөтөлдөг үйлдэл хийлгэдэг үүнийг онгод гэж тайлбарладаг.

Бөө болсон хүн анх онгодоо биедээ буулгахад онгод тал суудаг. Улаачынхаа биед бүрэн суутал нэлээн цаг хугацаа шаарддаг бөгөөд улаачын сүнсийг салгаж онгод бүрэн суух нь чухал."

Улаач бөөлөө хийж онгодоо биедээ дуудахдаа уналага буюу хэнгэрэгээ нүдэж дууддаг. Энэ үед улаачын сүнс явж онгод бүх биеийг нь эзлэнэ суудаг байна. Улаачын сүнс хаана байдаг вэ? Зарим улаач нар сүнсээ аялуулдаг гэж ярьдаг зарим нь харанхуйд байх бөгөөд ямар нэгэн зүйлрүү тэмүүлэн явдаг гэж хэлдэг. Онгод бууж суугаад буцаж мордохдоо улаачын сүнсийг дуудан бөөлөө хийж улаач эргэн биедээ ирдэг энэ үед улаачын бие эрхтэн ихээхэн суларч зүрхэнд ачаалал ирж хэдэн секунд зүрх нь зогсдог байна. Онгод өөрийн буудал суудалруугаа яваад улаач эргэн биедээ ирдэг энэ үзэгдэл бол онгод оруулан гаргах билээ.
Зэв тэнгэр