http://www.zoofirma.ru/

Тэнгэр уйлсан, гунигийн цагаан үүл хурсан энэ өдөр, Монгол бөөгийн үнэт өвийг өнөөг хүртэл тээж ирсэн, Монгол бөөгийн их зайран А.Бат тэнгэрийн орныг зорьж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ахууна овогтой Бат нь 1939 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Тэнгисийн голд Ахууны 6 дугаар хүү болон мэндэлсэн билээ. Энэ л сайхан нутантаа эцэг эхийн гар дээр өсөн бойжиж, эрийн цээнд хүрч 1957 онд сумынхаа загасны үйлдвэрт ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг.


1963 онд эхнэр Хөххүүтэй гэр бүл болж, 1964 онд анхны хүүгээ төрүүлсэн байдаг.
1965-1968 онуудад ардын армийн 084 дүгээр ангид цэргийн хугацаат албаа нэр төртэй хаасан, эх орны цэрэг эр байлаа. Тэрээр албаа хааж ирээд загасны үйлдвэрт үргэлжлүүлэн хөдлөмөрийн үйл ажиллагаагаа хийсэн байдаг.
Тэрээр ажиллах явцдаа хөдөлмөр бүтээлээрээ шалгарч Аймгийн намын бага хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсн, МАН-ын ахмад гишүүн байсан. Түүнээс гадна иргэдийн итгэлийг хүлээж сум, аймгийн депутатаар олон удаа сонгогдож байжээ.
Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Таван жилийн гавшгайч, МХЗЭ-ийн 40,50-н жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.
А.Бат гэргийн хамт улс орондоо найман иргэнийг өсгөн бойжуулсан. 1993 онд өндөр насны тэтгэвэрт суужээ.
Монгол Бөөгийн их зайран А.Бат бол монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн соёлын үнэт өвийг өнөөг хүртэл тээж ирсэн алдартай зайран хүн байсан. Монгол бөөгийн орон зайд түүний үлдээсэн мөр мөнхөд орших болно.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд:
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Х.Майцэцэг, Алтанчимэг, С.Батзул,
Төлөөллийн гишүүд: Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Н.Баттогтох, Б.Баттогтох, Б.Байгалмаа, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Д.Хүнбиш, Л.Гэрэлмаа, Н.Отгонбилэг, Д.Зина, Б.Анхбаяр, О.Тэгшжаргал