http://www.zoofirma.ru/

Цагаан хуулар ясны Шаравын Дашдаваа удган /1899-1936/ 1919 оны намар нэгэн бөөлөлт дээр Шарав-Осор гэгч лам удганд хандаж, "Би хөөргөө гээгээд хэдэн сар боллоо. Та олж өгнө үү" гэхэд удган бөөлж буугаад, "Би хөөргийг чинь олох нь оллоо. Авчрах гэсэн боловч өргөж даасангүй ээ үнэт чулуун толгойтой юм. Харин тамхийг чинь асгачихлаа даа. Наран ургах зүгт нэгэн урсгал усны зүүн талд шигүү ургасан өвсөн дотор хөөрөг тань байна.

Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай гэжээ...Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд аргал овоолоод тавьсан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод морьноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулан асагчихсан бсан гэдэг