http://www.zoofirma.ru/

Эрт үед бөө хуяг хувцасгүй байж. Эхнэр таван хүүгээ зүй бусаар хорлолд автуулж үхүүлсэндээ хор шар,гомдол цөхрөлдөө хөтлөгдөж тэнгэрт өширхөж зарга мэдүүлсэн гэнэ. Эцэг тэнгэр хариуд нь чадал байвал үхэгсэдийн ертөнцрүү очиж өөрийн гэр бүлийнхнээ амь сүнсийг авч тэндээс гарах юм бол болно гэж болзол тавив.


Нүцгэн биеээрээ газар завилаж нэг их харанхуйд уусан одоод,гал дүрэлзсэн хаалган дээр ирж,болсон явдалаа эрлэгт өчин ойлгуулж бор таван хүү, хатан сайхан гэргийнхээ амь сүнсийг аван гарч чаджээ. Амь орсон тэд нь эцэг бөөгөө хайн олсонд өнөөх бөө амьгүй болж суусан газар нь хотойн могойн чуулган биеийг бүтэн ороож мөрнөөс дээш гаралгүй байгааг анзаарахад эцэг тэнгэр шонхор шувуу болж толгой дээр нь суун хүчит бөөгийн хойноос харуусан шагширч байсийн гэнэлээ.
Энэ явдалаас хойш могойг дүрсэлсэн манжига дээлтэй 8 лусад саадгүй, шувуун өдтэй малгай нь Хөх тэнгэрээр дүүлдэг,өнөөх бөөгийн тэр царайг бид дуурайлган урлан хийдэг болжээ.
Эрлэг онгод тэнгэрийн хань түшээ болон харанхуй тамд гацаж намайг аврах заяач бөөг ирэхийг хүлээн санасан хэргээ бүтээх болтугай гэж санан санан хүлээж суухдаа саатуулж хоргоохгүй явуулж байгаарай хэмээн сайн муу зүгийнхэнд захиж явдаг болсийм гэнэлээ.
Ийм домгууд сонсож өслөө сайхан хэдэн бууралуудаасаа мартахгүй санаж явдагаасаа сонирхуулж нэгийг бичин үлдээлээ.
Хуяг хувцас гэдэг бол алд биеийг тань хамгаалж байх эд эдлэл болохоос,гарсан орсон нэгэнд гангараа мэт харагдуулаад яах вэ? Нэгэн насаар хэрэглэх тул өнгө чимэг гэхээс илүү чанар хийц нь чухал юм шүү