http://www.zoofirma.ru/

2008 оноос Мөнх тэнгэрт ивээгдэж угаа барьж улаач болжээ. Улаач болсон цагаасаа МБНЭ-ийн гишүүнээр элсэн МБНЭ-ээс зохион байгуулдаг нэгдсэн тахилгуудад оролцож ирсэн. Үүнд: Бурхан Халдун хайрханы тахилгад 3 удаа, Хар Зүрхний Хөх нуурын тахилга, Отгонтэнгэрийн тахилга, мөн жил болгон зохион байгуулдаг 06 сарын 22-ны нарны тахилгад тасралтгүй оролцож, галын тахилгад хэд хэдэн удаа бөөлсөн байдаг. Мөн Дорноговь аймгийн иргэдэд Тэнгэр шүтлэгийн талаарх ойлголтыг олгох зорилгоор МБНЭ-ийн хамт олонтой хамтран хэд хэдэн удаа хурал зохион байгуулж байв.

2015 оноос хойш Дорноговь аймгийн иргэдэд өөрийн онгодын мэргэн сургаалийг үзүүлж нэмэр тус болсоор байна. 2021 онд олон жил хүлээсэн Даян Дээрхийн Агуйд залбирал хийж үүнийгээ богино үгээр МБНЭ-д өгч “Даян Дээрхи ороход учир бий” нэртэй өгүүлэл нийтэд дэлгэсэн. Мөн 2021 онд Их Удганы хамтаар тв1 телевизээр бөө мөргөлийн тухай цуврал нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг. Мөн өөрийн мэдлэг чадвар, бөөгийн онгодын захиасаар уламжлалт бөө мөргөлийг түгээн дэлгэрүүлэхийг зарим онгод тэнгэрийн шавь авах тухай үйл хэргийг хэрэгжүүлж яваа. Тэнгэрийн шавь авах тоог баримталж энэ учрыг олохын төлөө яваа улаач юм.
МБНЭ-ийн шагнал: Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор”, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүнээр 7 дахь жилдээ ажиллаж байна.
Улаач хүн ер нь амьдралаа төвхнүүлж хажуугаар нь улс эх орондоо, байгаль дэлхийдээ ээлтэй, ард иргэддээ тустай ажил хийж зон олондоо дээд тэнгэрийн хайрласан билэг оюунаа харамгүй хайрлаж, онгод тэнгэрээ ихэд шүтэх, хатуужилтай, хүмүүжилтэй, ухаантай, хүч чадалтай, худал хуурмагийг үл тэвчиж, элдэв гаж зуршилгүй хүмүүний итгэлт хүн болж явах учиртай юм. Түүний төлөө хичээж буй зүтгэлтэй улаачаа өнөөдөр танилцуулж байна.

13
13
14
14
16
16
17
17
18
18
Previous Next Play Pause
13 14 16 17 18