http://www.zoofirma.ru/

Намайг Цэрэндавга овогтой Өлзиймаа гэдэг. Би Дундговь аймгийн Сайхан овоо сумын хүн ил дээ. 2015 оны хавар миний охин Эрдэнэбулган ,1 жил 3 сартай байхдаа буцлаж байсан халуун тогоотой усруу орж 80 хувь түлэгдсэн.
Их түлэгдэлтийн улмаас охин минь маш хүнд ухаангүй болсон. Өмнөговь аймгийн сэхээн амьдруулах тасгаас ,Улаанбаатар хотруу яаралтай авч явахаар шийдвэр гарсан. Бид ч арга чарга хайгаад л үздэг хардаг хүнээр явлаа.
Аймгийн төв дээр нэг сайн бөө байдаг гэдгийг хүнээс дуулаад хайсаар тэр бөө дээр очиж үзүүлье гээд л ,эрж хайсаар олж очлоо.

Биднийг очиход тэр эгч хөдөө явах гэж байсан санагдана. Тэр эгчид учир байдлаа дуулгалаа.
Тэгээд эгч явахаа больж хуур манжигаар төөрөг тавьж үзсэн. Өнөөдөрийн дотор яаралтай засал дом хийлгэж, гал голомтоо ариулж, лусыг аргадаж, хорлолыг холдуул гэсэн.
Бэлтгэх ажлаа амжуулаад хүүхдээ аавд нь түр харуулаад засал зан үйлээ хийлгэсэн юм. Маргааш охин минь ухаан нь ороод л бид Улаанбаатар хотруу явсан. Ирээд эмчилгээ сайнхан болж, охин минь өдрөөс өдөрт эдгэрч эхэлсэн.
Тэр эгчийн онгодын зан үйл одоо хүртэл сэтгэлд тод байдаг юм. Одоо миний охин 9 настай, 4 дүгээр ангид ангид суралцаж, эрүүл, саруул сайхан амьдарч байна. Миний гэр бүлд амьдрал, аз жаргал хайрласан Байгальтөгс эгчдээ маш их баярлаж явдаг даа.
2023.11.25