http://www.zoofirma.ru/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Одоо Даланзадгад сумандаа амьдардаг. Бага наснаасаа малчин аав ээжийн гар дээр өссөн ,2000 оноос Бөөгийн эрдэмд шамдан суралцаж, Мөнх тэнгэр онгодыг ,шүтэж өвөг дээдсийнхээ шүтлэгийн зам мөрийг хөөж эхэлсэн.
Би багадаа их зөн совинтой хүүхэд байсан. Түүнийгээ хүнд хэлдэггүй ,үг дуу цөөнтэй хүүхэд байсан. 9 настайгаасаа зүүд совин улам бүр тод мэдрэгдэж, толгой их өвддөг, хэл муу болж эхэлсэн дээ.

9 настай зуныхаа амралтаар ээж, аавдаа очиж хонь хариулаад явж байгаад хониныхоо захад унтсан, тэгсэн зүүдэнд нэгэн өвгөн ирээд уйлаад тэнгэрт бос ,жолоогоо атга гээд л байна, сэрээд харсан юм алга.
Тэгээд тэр цагаас хойш уг гарвал маань ээрч эхэлсэн дээ ,Түүнийгээ ээж, аавдаа хэлээгүй ээ, нуусан. Тэр үед шашин нууцлаг байсан даа, Бид ч лам сайн мэдэхгүй, бөө гэж бүр мэдэхгүй байлаа.
2011 онд Өмнөговь аймгийн Хан богд сумын Цэрэн одын Цэцгээ багш дээрээ очиж эхийн талын цагааны тэнгэрийн уг гарвалаа барьж авсандаа. Тэр цаг үеэс эхлэн бөө мөргөлийн зан үйл, тэнгэр шүтлэгт зорьж явна даа Бөө хүн дээд тэнгэрийн заяатай болохоор амьтан, хүний тусын тулд харыг нь цагааруулж,хатууг нь зөөлрүүлж ,хар цагаан үйлийг нь тэнцүүлж явна даа ,
Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгс