http://www.zoofirma.ru/

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт Монголын олон мянган бөө нар анхлан цугларч НЭГДСЭН ТАХИЛГА хийхдээ олон язгуурын бөө нар Толгойлон бөөлөх боломжийг хэрэгжүүлсэн билээ. Нарны тахилгыг Дархад бөө, Лусын тахилгыг Халх бөө, Хайрханы тахилгыг нэн орчин цагийн аялгуут тамлага, дуудлагатай Залуу үе төлөөлөн, Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар, Галын тахилгыг Хурцжавхлан зайран удирдан хийсэн билээ.


Энэ тахилга хамтарч нэгдэж хийсэн анхны тахилга байсан. Хоорондын зөрчил байсан, түүнийгээ түр хойш нь тавьсан. Зарим улаач бөөлж байгаа нэгрүүгээ архины шил шидэх хүртэл үлгэргүй байдал гаргаж байсан ч Тахилга амжилттай болоод өнгөрсөн билээ. Тэрээр дараачийн дүнгийн хурлаас эхлэн бөө нарын нэгдлийг задлах үйлдлийг манлайлан хийж билээ.
Үнэн хэрэгтээ бол Хүннү гүрний үеэс Их монгол гүрний үед монголчууд бүх чиглэлд, улаач нарын хувьд ч нэгдэж чадсан юм.

21
21
22
22
23
23
24
24
25
25
26
26
27
27
Previous Next Play Pause
21 22 23 24 25 26 27