http://www.zoofirma.ru/

Жотог зайрангийн хүү, Ноё бөөгийн дүү Хаж зайран нь дархадын ар гурван отгийн шүтээн болсон, Шишгэд нутгийг харсан алдарт зайран байжээ. Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. 13-р зуунд амьдарч байсан Тэв тэнгэр бөө нь мөн адил тэнгэрээс их хүчийг авсан бөө байсан юм.Хармайн аавын тэнгэр нь гурвалжин дүрсээр хөрөглөсөн байдаг бөгөөд энэ нь асар их хүчтэй гэдгийг илэрхийлсэн хэрэг билээ, учир нь бөөг мөргөлт зориг баатарлагын билигдэл нь гурвалжин дүрс байдаг.

Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.