http://www.zoofirma.ru/

Таван жилийн хугацааны эхний гурван жилд 2012-2015 онд Бага хуралдайг есөн удаа хийжээ. МБНЭ-ийн дүрэмд зааснаар жилдээ нэг удаа бага хурал хийхэд гишүүдийн мэдээлэлийн хомсдлоос шалтгаалан, элдэв хэрүүл маргааны талбар болчихдог байлаа. Нөгөө талдаа бага хуралдай нь санхүүгийн чадамжтай байхыг шаардсан. Хуулиар бол шашины хурал цуглаан төрийн байгууллагын байр ашиглан хийх нь хориотой учир, бусад газарт 150 орчим хүн оролцсон хуралдаан хийхэд цагийн 300,0-1.0 сая төгрөг шаардагдах болсон. Тиймээс зуны улиралд байгаль орчинд бага хуралдай болох Нэгдсэн тахилгаа хийдэг болгон өөрчилж, улаач нар нэгдэж, өөрсдийн үзэл бодлогоо дээд тэнгэрт уламжлах хэлбэрт шилжсэн.


Бага хуралдайн үүрэг, хариуцлага, залгамжлал нь Дээд цэцийн хуралдайд шилжсэн юм.ДЦХ-н хуралдааныг 49 удаа зохион байгуулж,40-45 хүний бүрэлдэхүүнтэй болгож, 40 хоног тутамд хуралдаанаа хийж тогтмолжсон байна.
МБНЭ нь эхлээд цаг үеийн тулгамдсан асуудал болох Монгол бөөгийн ёс зүйн асуудлыг боловсруулан хэлэлцсэн юм. МБНЭ-ийн төв байранд зайран Батсайхан, бид хоёр олон өдөр сууж, санал бодлоо хуваалцаж, ярилцаж, маргалдаж, заримдаа зөрчилдөн барьцалдан зодолдох шахаж байж, Монгол бөөгийн ёс зүйн (цаашид МБЁЗ) төслийг бэлэн болгосон билээ. Монгол бөөгийн зайран Батсайханы олон хоног хөдөлмөрлөсний үр дүнд МБЁЗ-ийн үндэс нь үзэглэгдэв. Монгол бөөгийн их зайран Одонхүү МБЁЗ-ийн холбоотой олон нэмэлт заалтууд, зарчмын гол саналуудийг нэмж дэвшүүлэв. Ингээд МБНЭ-ийн Бага хуралдайн Гуравдугаар хуралдаанаар МБЁЗ-г хэлэлцэн, олон гишүүдийн ажил хэрэгч саналыг тусган батласан билээ.
Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргахад бүтээгч нь болсон Батсайхан, Одонхүү нар хамтдаа Монгол бөөгийн түүхэнд марташгүй нэгэн өвөрмөц нэгэн хөшөөг сүндэрлүүлж чадлаа. МБЁЗ-н баримт нь Мөнх тэнгэр үзэлтэн бөө нарын олон мянган жилийн турш хуримтлагдсан, амаас ам дамжин ирсэн сургааль номлолын нэгтгэл байлаа. Цаг үеийн шаардлага байснаас цөөнгүй мөрүүд орчин цагийн тусгал болон МБЁЗ-д орсон юм. МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г цаасан дээр буулгаж, “Тэнгэрийн улаач” нар мөрдөж ажиллах “үндсэн хууль” болгон тунхагласан билээ.
“Монгол бөөгийн ёс зүй” бол амьдралаар улам баяжиж, боловсронгуй болж байх их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.
МБЁЗүй бол Монголын мөнх тэнгэрийн үзэлтэн бөө нарийн заавал биелүүлж, мөрдөх “Үндсэн хууль” мөн билээ.Энэхүү баримтын ачаар Тэнгэр үзэлтэн бөө нар олон асуудлаа зохицуулан эмх журамдаа оруулах боломж бүрдэж байгаа юм.
Бидний гаргасан томоохон баримт бичиг бол МБНЭ-ийг хөгжүүлэх арван таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “МБНЭ-ийн стратегийн төлөвлөгөө” байлаа. Энэ баримт бичигт:
1. МБЁЗ-г боловсруулан батлах, хэрэгжүүлж мөрдөх,
2. Монголын бөөг Олон улс болон Төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, бөөгийн төв байгууллага болгох зорилт,
3. Төрийн бодлоготой уялдуулан боловсруулсан, Монголд аялж ирсэн жуулчид заавал үзэх газрын нэг болсон “Монгол төрийн төлөө амь насаа зориулсан баатруудийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах зорилт юм. Энэхүү хүрээлэнг гадаадын жуулчид үзээд Монгол орны юуг хаанаас үзэх, дэлхийд монголчуудын бүтээсэн түүхийг сонирхох газар болгоно.Энэ бол төртэй хамтран хийх бидний томоохон бүтээн байгуулалт юм.
4. Монголын тэнгэр үзэл бөө мөргөлийн цогцолбор байгуулах санааг дэвшүүлсэн. Энэ бол нүүдлийн соёл иргэшил,түүний гол номлол болсон Мөнх тэнгэрийн үзэлийг сурталчилах төв байгуулах зорилт юм.
Үүнийг бүтээн байгуулахад гадаадын монголд сэтгэлтэй хүмүүстэй хамтран хийх зорилт тавьж ажилласан.
Монголчууд бидний, тухайлбал ойворгон сагсуу,өөрсдийгөө боловсруулаагүй, хэт үндэсэрхэг үзэлтэй залуучууд, нөгөө талдаа зориуд зохион байгуулсан байж болох сөрөг ажиллагааны үрээр олж ирсэн хөрөнгө оруулагчыг үргээж орхисон. Гэвч бид шантрахгүй энэ чиглэлээр цаашид ажиллах болно.
Цогцолборын салшгүй хэсэг Мөнх тэнгэрийн бөө мөргөлийн музей байгуулах саналаа Монгол Улсийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэвшүүлсэн боловч дэмжлэг аваагүй юм. Бид саналаа боловсруулахдаа орон нутагт болон улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа олон арван бөөгийн хуяг, хэрэгсэлийг нэгтгэн үзмэрт тавьж ашиглах санал дэвшүүлсэн юм.
Бидний тулгамдаж байгаа асуудал бол оффисын байр билээ. Монгол Улсын хуулинд зааснаар ихэнхи газар, шашны үйл ажиллагаа хийхийг хориглосон нь Монголын тэнгэр шүтлэгтэн, Монгол бөөд илүү бэрхшээлийг тулгаж байна. Бид ихэнх хурлаа ресторанд хоол идэх, үргэлжлүүлээд хурлаа хийх хэлбэрээр зохион байгуулж байлаа.
Нөгөө талдаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд сүм хийд байдаггүй нь бидний хувьд давуу тал болж байна. Монгол бөө бол олон мянган жилийн турш гэрийн онгодоо амьдарч байгаа гэртээ авч явж ирсэн түүхэн уламжлалтай.Бид бодлогоо боловсруулахад, хамтын шийдвэр гаргахад, нүүдлийн соёл иргэншилийн нэн чухал орхигдошгүй хүчин зүйл болсон мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл соёлын өвөө хамгаалах хадгалах хөгжүүлэхэд зайлшгүй удирдан зангидах төв байгууллага,судалгааны газар зайлшгүй хэрэгтэй юм. Ялангуяа соёлын өвөө бага багаар сугалуулан бусдад алдаж байгаа энэ үед улам ч ач холбогдолтой болж байна.
Онгодын өргөө бол өвөг дээдсээс бидэнд өвлөгдөн ирсэн шүтээний салшгүй нэг хэсэг мөн.Бид бодлогоор онгодын өргөөг гурван хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөсөн билээ.
1. Сонгодог хэлбэрээр босгосон онгодын өргөөнүүд байна. Энэ бол олон талаар урлалын дээд хэлбэрийг өөртөө шингээсэн байдаг.
2. Жирийн онгодын өргөө юм.Улаач хүний онгодоо байрлуулсан, амьдардаг хашаа бусдаас илүү тохижилттой,үлгэр жишээ байхаар зорилт дэвшүүлсэн.Бидний онгодын өргөөнии тоо арван мянга давлаа.
3. Сумдад онгодын нэгдсэн гэр өргөө байгуулах хэлбэр байна.Энэ нь багшийн удирдлага дор, эсвэл галаараа нэгдэн онгодын гэр байгуулах санаачлагууд байна.Энэ бол дэмжиж, хэрэгжүүлж болох санаачлага юм.
Бид хорин нэгэн аймагт ажиллаж олон мянган улаач нартай уулзлаа. Манай тулгамдаж байгаа асуудал бол хээрийн онгодын асуудал мөн. Хээрийн онгодыг хамгаалахын оронд тонох явдал нэг хэсэгтээ хавтгайрсан. Гэвч тэнгэрийн үйлийн үрээр ийм үйл хийсэн улаач нар шийтгэлээ эдэлж байгааг та бүхэн амьдрал дээр харж байгаа. Зарим нэг залуучууд атаа чөтөөний зорилгоор хээрийн онгодод халдчихаад гадаадад гарсан тохиолдол бий. Онгод тэнгэр догширвол хаа ч байсан очдог аюултай. Тиимээс залуучуудад сургамж болгон хэлэхэд биднийг хийж, бүтээснийг гадныхан хамгаалахгүй, бид өөрсдөө л хамгаалах болно гэдгийг мартаж болохгүй.
Хээрийн онгодоо хамгаалах зорилт бол ариун байгалиа хамгаалах зорилтын салшгүй нэг хэсэг мөн. Олон зуу мянган жил оршиж ирсэн хээрийн онгодод хэн ч халдаж чадахгүй, харин байгууламжид халдах явдал бий. Учрийг нь мэдэлгүйгээр хээрийн онгодын байгууламжид халдах нь нэн аюултай юм.

1
1
2
2
Previous Next Play Pause
1 2