http://www.zoofirma.ru/

Т.Балжир удган анх бөөд их дургүй цагаан дарь эх шүтдэг цагаан дарь эхийн зүрхэн тарнийг их уншдаг хүн байж гэвч түүнийг 19н настайгаас онгодын эрээ хорлол ирж хий юм үзэх болов нүдэнд нь аянга бууж эсвэл дүрэлзсэн гал харагдаж хүн дүрстэй хий биетнүүд үзэгдэх болов бүр хүний цус ууж байна гэж төсөөлөгдөж эхэлсэн гэдэг улмаар бие хаа нь өвдөж эхлэв гэвч Балжир гуай бие яасан ч бөөлөхгүй толгой дээрээ шувууны өд гаргахгүй мөрөн дээр өд зүүхгүй гэж их зүтгэсээр сүүлд нь хэвтэрт оров ингээд хүний хагас болох шахах үед хүмүүс хүчээр шахуу бөөлүүлсэн байдаг ийнхүү 29н насандаа удган болсон билээ бөөлж эхэлсэн цагаас түүний ухаан саруул бие эрүүл болсон байна хожим Балжир удган онгодоо зандарч чи намайг хүний хагас болгох доо их хүчтэй чөтгөр байсан одоо энэ зовсон хүүхдийг алдаад үзээрэй тэр их хүчээрэй аврахгүй бол чамайг би тамлаж дуудна шүү гээд онгоддоо үүрэг даалгавар өгдөг байсан гэдэг Тувааны Балжир удган таван багштай байсан бөгөөд гурван лам багш хоёр бөө багштай байсны нэг нь төрсөн ах болох Т.Чадгаа юм анх багшаа сонгох гэж олон хүнийг үзүүлсэнд Нутгийн Сандив зайрантай ерөөл таарч багшаа болгосон байна үүнийг Балжир удган тайлбарлах даа бөөгийн багш гэдэг ганц жил мэнгэ ивээл байх ёстой биш онгод нь өөрийнх нь таалсан хүнээр л бөөлүүлж багшлуулдаг юм онгод таалаагүй хүнд ямар ч бөө багш болж өгдөггүй хоёр тал даа хатуу байдаг шүү гэж тайлбарласан байдаг түүний удамд эцэг талаас Буурал удган Шар авгай Юндэн удган зэрэг олон эрдэм чадалтай удган зайран байсан билээ
Балжир удган есөн булшны савдаг гал хар тэнгэр оч хар тэнгэр буянт голын хайрхан гэх мэт олон онгод юмаар бөөлдөг жинхэнэ цэвэр язгуурын Монгол бөө байжээ.
Чойгоо Ертөнц