http://www.zoofirma.ru/

Монгол бөөгийн дотор олон шавьтайгаар алдартай Зайран Хурцжавлангийн чанарт МБНЭ-ийн удирдлагууд ирж танилцлаа.

Богд хайрхан уулын аманд болсон Чанарт мянга гаруй шавь, шүтлэгтэн нар оролцлоо.
Хагас дугулйан барьсан гэр, майхнуудын гол хэсэгт гурван газарт галын тахилга хийхээр бэлтгэсэн байна. Зайран Хурцжавхлангийн өргөөнд шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, тасралтгүй уулзан золгох ажээ.
Монгол бөөгийн Их удган Отгонсүрэн нь Буриаад бөөгийн онцлог шинж чанарыг харуулсан өвөрмөц бөөлөлт хийлээ. Эртнээс хуягны өвөрмөц байдлаараа Буриад бөө ялгарч харагддаг.
Галын тахилгын өмнөхөн бүгд хуяглах үед гурван хэсэгт хуваагдан галын тахилгад байрлалаа эзлэнэ билээ. Халх бөөгийн их хаад, хатад, баатрууд, дорлигууд гэсэн хэсэгт хуваагдаж тахилгаа хийсэн юм. Зайран Хурцжавхлангийн чанарт МБНЭ-ийн удирдлагууд байлаа.