http://www.zoofirma.ru/

Жирийн бөө, удган нарын сүнс хийгээд орон нутгийн сахиулсан онгодууд өвөг дээдсийн онгодын дунд гуравдахь зэргийг бүрдүүлнэ. Тэдний амьд ахуй үеийн нутаг орны хүмүүс мөн бөө мөргөлийн ёсоор таалал төгссөн зайран, удган нарын онгод тахилгад зориулан, уул толгодын орой, даваа хөтөл дээр чулуун овоо бүхий булш байгуулж, нутгийн өвөг дээдсийн онгодын хүрээлэн, авралын онгодын гишүүн болгодог байна.

Тэнгэрт хальсан онгод нь өөртөө зориулан босгосон овоо бүхий газарт ирж оршоод мөн тэр орчны нутгийг харгалзан байдаг гэж хүмүүс итгэдэг байжээ. Булш байгуулахдаа талийгаач бөө удганы сүнс уул шилд гарч, төрсөн нутгийнхаа эргэн тойрныг алсаас ажиглан, нутгийнхаа усаар угаалга хийж байхуйцаар тийм газар сонгож, тэргүүнийг нь ихэнхдээ уул нуруу зүглүүлэн, хөл тальн нь ямагт ус нуур чиглүүлэн тавьдаг байжээ. Гэхдээ чулуун овоог зөвхөн овгийн удирдагч, жирийн ба нэртэй зартай бөө, удганы булшийн дэргэд буюу эсвэл тэдний шарил дээр босгодог байжээ. Тийм булшны дэргэдүүр өнгөрөгч холын хүн хүний нутгийн булшийг аргадаж амгалан тайван өнгөрүүлэхийг наманчилж овоонд чулуу нэмэх буюу адууны дэл, сүүл, зоос мөнгө тавьж, хоол унднаасаа өргөдөг байжээ.