http://www.zoofirma.ru/

Эвт мутар лус тахилга Төрийн тахилгат ОтгонТэнгэр /Очирваань/ хайрханыг тахисан 2021.08.22 ны өдөр буюу энэ үхэр жилийн намрын тэргүүн сарын шинийн 15 ны саруул өдөр “Эвт мутар” бөөгийн гал нь Номгон хайрханы бараа бэлд нь голомтоо бадрааж ивээл хишгийг нь хүртэж онгодын зан үйл ёс заншилаа гүйцээж байдаг Лусын овоо лусаа тахиж Галын ариусгал хийж Эх орон Эгэл олон Элгэн садан Эвт мутар галаа Энх тунх байхыг даатгаж өөрсдийн зан үйлээ хийлээ.


Эл өдөр хар үүлс, хурын ус арвинтай байсан ч тахилга эхлэх цагаар борооны үүл задгайран нүүж, бор толгодын толгой гэрэлтэж, тэнгэр цэлмэж, хүн ард амгалан байж үйл эхэллээ. Зан үйлийн хойно адуу, үхэр, хонь, ямаа гээд таван хошуу мал сүрэг сүргээрэй тахилгын газарт ирсэн нь ихэд билэгшээлтэй хийгээд үйлийн үр ундарч байгааг харуулав.
Мөн түүнчилэн зүг зүгээс жигүүрлэн нисэх шувууд Номгон хайрханы оройг дүүргэж саатан сүрийг үзүүллээ. Лус овоондоо заларч амар амгалан гоо төрхөө үзүүлсэн билээ. Дуудах бүх савдагууд минь
Дурсах бүх лусууд минь
Даатгах бүр сахиусууд минь
Долоон хар онгодууд минь
Ирэхдээ ивээлээ хайрла
Эргэхдээ энэрэлээ хайрла
Буцахдаа буянаа хайрла Харихдаа хишгээ хайрлаа
шөөг шөөг шөөг
2021.08.22