http://www.zoofirma.ru/

-Монголын ард түмний тайлга тахилгын ёслол нь өнө эртний түүх уламжлалтай. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ.

Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж байдаг. Эртний түүх соёлын үнэт өвийг хамгаалахад тахилга шүтлэгийн хэлбэрээр нутгийн иргэдийн оролцоотой хамгаалж ирсэн уламжлал бий. Тахилга ёслолын үеэр байгаль орчныг бохирдуулах, амьтны амийг таслах, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах, ёслолын дэг журмыг зөрчихийг хориглодог.

А. Готов