Уншиж байна...

 

Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам эхэллээ. Үүнтэй холбоотойгоор 24tsag.mn сайт наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.

1. Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан гэж тэмдэглэсэн байна.
2. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг
тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
3. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэсэн байна.
4. Тогтмол үйлдэж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Энэ жил Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.


5. Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна.
6. 16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна.
7. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна.
8. Даншиг гэдэг нь Манжийн хаанд даншиг өргөх гэсэн утга санаатай бөгөөд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсны дараа Богд хаан даншиг хэмээх нэр үйлийг халсан юм.
9. Нүүдэлч Монголчууд туул голын хөвөөнөө суурьшин амьдрах болсноор 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийж үүнийг Арван засгийн наадам гэж нэрийдэв. 1912 оноос хойш арван засгийн наадам тогтмолжиж 1925 он буюу Богд хааныг нас бартал зохиогдсон байна.
10. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ
11. 1921 онд ардын журамт цэргүүд Хиагт хотыг чөлөөлж 7-р сарын 10-ны орчимд салдаат овооны наадмыг тэмдэглэсэн байна.
12. 1922 оноос цэргийн наадмыг тэмдэглэх болжээ. Энэ үеэс бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэрийг наадмын хөтөлбөрт оруулах болсон байна.
13. Богдыг насан өөд болсны дараа буюу 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж 07-р сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ.
14. 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарчээ. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдсэн байна.
15. 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон байна.
16. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь манай урд хөршийг үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойгоо тэр жилээс дахин сэргээн наадмаар тэмдэглэх болов.
17. Гэсэн хэдий ч 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
18. Үндэсний их баяр наадам нь хурдан морь, хүчит бөх, сур харваа гэсэн нүүдэлчдийн дайнч байдлын илэрхийлэл болсон эр зоригийн өрсөлдөөн юм.
19. Хүчит бөхийн барилдаанд 512-1024 бөх хүч мэхээ уралдуулан барилддаг байна.
20. Монгол айл бүрт морин хуураас гадна нум сумыг залдаг уламжлал бий.
21. Чингэс хааны ач хүү Есүгэн 330 алд газар буюу 520 м орчим газар харваж байгаа оносон нь цэргийн түүхэнд хамгийн хол тавьсан сум хэмээн тэмдэглэгдэж үлдсэн байна.
22. Үндэсний их баяр наадмаар 6 насны 2400 орчим хурдан морь уралддаг нь манай гараг дээрхи хамгийн том морины уралдаан юм.
23. Монгол морь 30 км орчим газарт хурдалдаг нь ч мөн хамгийн хол зай болно.
24. 2014 онд Монгол Улсын Их Хурлаас баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголчууд үндэсний их баяр наадмаараа 5 хоног бүх нийтээрээ амрах болсон байна.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/