Монголчуудын гарал үүслийн тухай асуудлыг түүхийн шинжлэх ухаан эдүгээ хүртэл нэгэн тийш болгон гүйцэд шийдвэрлэж хараахан чадаагүй хэвээр байна.
Алунгоо эхийн тавдугаар хөвгүүн боржигин овгийн Бодончар мунхаг байгуулсан улсаа ”Монгол” хэмээн нэрлэж тэрээр ”хан” цолтой байсан гэж Рашид-ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэжээ.


Рашид-ад-Диний “Судрын чуулганд”-д тэмдэглэснээр олон зуун жилийн тэртээ буюу МЭӨ язгуур монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад цохигдон хүн амын олонхи нь алагдаж зөвхөн нохос, хиан (хиад) хоёроор толгойлуулсан хоёр тэргүүлэх яс буюу ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж, Эргүнэ-Күн хэмээх газарт хүрч нуугдан нутаглажээ
Эргүнэ-Күнгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудыг ерөнхийд нь дарилгин монгол гэдэг байжээ. Тэрхүү Эргүнэ-Күнгаас гарч ирсэн дарилгин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ чино байжээ.
“Монголын нууц товчоо”-г сөхмөгц ,,Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бүртэ чино ажгуу,, гэж бичсэн буй. Бүртэ-чино төрснөөс Бодончар хүртэл 212 жил болсон байна.
Бүртэ-чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан халдунаас Онон, хэрлэн, Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж бараг хэдэн зуун жилийн турш Бүртэ-чино ба түүний язгуур угсаа нь үндсэндээ ”язгуур монгол”-ын нутаг дэвсгэрийг дахин тогтоохыг эрмэлзэн тэмцэж явсаар тэр нь 12 зууны дунд үед жинхэнэ биелэлээ олсон ажээ.
Энэ нь 11-12 зууны үеийг хамаарна. Добу мэргэн нас барснаар язгуур монголын ханы суурь дарилгин монголоос нирун монголд шилжсэн юм.
Нирун монгол гэдэг бол Алунгаагийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн утгатай юм.
Алунгоо хатан бол Хори түмэдийн Ариг усун гэдэг газар Хорилардай мэргэний гэрт төржээ. Алунгоо гэдэг нь төгс үзэсгэлэнд гэсэн утгатай Алунгаагийн эцэг Хорилардай мэргэн захирсан ардаа авч, Бурхан Халдунд ирж нутаглажээ.
Миний таваар боосон сумыг та нар хугалаагүйн адил миний таван хүү тэр таван сум шиг бат бэх эв нэгдэлтэй яваарай хэмээн гэрээслэн захисан ажээ.
Алунгоогийн тухай домог хожуу үеийн монголын түүхийн сурвалж зохиолд янз бүрээр тэмдэглэгдэж бичигджээ.
Түүхийн баримтуудаас үзвэл, Алунгоогийн таван хөвгүүнээс дарлигин монгол, нирун монгол үүссэн домогтой бөгөөд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёрын үрс болон бусдаас нийлж дарилгин монгол, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурваас нирун монгол тус тус үүссэн болох нь тодорхой байжээ.
Ер нь Алунгоогийн үеэс дээд тэнгэрийг шүтэх үзэл монголчуудын дотор нэн түгээмэл болж, эцгийн эрхт ёс зонхилж байсан тухайн үед хаан бол тэнгэрийн хөвгүүнд тооцогдон дээд тэнгэртэй зөвхөн ,,хаан,, л харьцаж чадна гэдэг хийсвэр ухагдахуун нэгэнт газар авч, яван явсаар тэр нь монголчуудын тархи толгойг бүрэн эзэмджээ. Ордосын эзэн хорооны Чингисийн тахилгад тэнгэрийг дуудаж, түүнтэй харьцан буйг харуулсан тухай. Хүнд үл ойлгогдохоор нууц байдалд унших дуудлага бодолтой юм.
Алунгоогийн дээрхи гурван хөвгүүний нэрээр хатагин, салжиуд, боржигин гурван гол овог үүссэн түүхтэй ажээ. Чингис хааныг Бодончарын есдүгээр үе гэдэг.
Онон, хэрлэнгийн монгол аймгууд тийнхүү монголын түүхийн тавцанд тэргүүлэх байрыг эзэлж эцсийн эцэст монголын нэгдсэн улсыг эмхлэн байгуулах гол цөм мөхлөг нь байжээ. Яг тэр цагаас монголчуудын дотор жинхэнэ монгол аймгууд , монголжуу монгол аймгууд хэмээн ялгаварлан нэрлэх болжээ. Жинхэнэ язгуурын монгол гэдэг нь дарилгин нирунаас салбарлан үүссэн төв монголчуудыг хэлнэ Чингис хаанаас өмнөх үед нирун монгол нь голдуу Бурхан Халдун уулаар, Онон мөрний эх ба доод урсгал дагуу ус, өвс бэлчээр сайтай газраар нутаглаж байжээ. Эдгээрээс хиад боржигин аймаг нь Онон мөрний эх, Бурхан Халдун уулын хормойд, тайчууд аймаг нь Онон мөрний дунд урсгалаар, жадран аймаг нь Онон мөрний доод урсгал болон Эргүнэ мөрөн хавиар мал адуулж зарим нь загас барьж амьдарч байв. Нирун монгол дотроос хиад боржигин ба тайчууд нь хамгийн хүчирхэг байжээ. Дарлигин монголд голдуу урианхай, хонгирад баядууд багтдаг байжээ. Урианхай аймаг нь Бурхан Халдуны хавиар нүүдэллэн сууж мал маллаж, ан агнаж, бас жижиг гар үйлдвэр эрхлэн амьдардаг байжээ Хонгирад аймагт ихэрэс, горлос, олохнууд, харангууд, илжигин зэрэг бага аймгууд харьяалагдаж, хонгирад аймгийн хүчтэй холбоог бүрдүүлжээ. хонгирад аймаг нь өмнөд талаараа хятадтай хаяалж нэг хэсэгтээ цэрэг, эдийн засгийн хүчирхэг суурьтай аймаг байжээ. Зүрчидийн Алтан улстай дайтаад ялж байсан ч удаатай. Хонгирад аймгийн дээдэс Чингисийн боржигин овгийнхонтой худ ургийн холбоотой байсан учир өөр хоорондоо эв эеийг их хичээдэг байжээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/