Ийнхүү хаан сонгож чадахгүй 2 жил гаруй болов. Тэр завсар 1249-1251 онд Гүюгийн их хатан Огул Хаймиш Бат болон Алтан ургийн олон ноёдын зөвшөөрснөөр төрийн хэргийг түр хамаарчээ. Хаймишийг төр барихад Сорхугтани хатан, Чингай түшмэл нар их үүрэгтэй байжээ. Огул Хаймиш бол Ойрад аймгийн Хутуга бэгийн охин юм. 


Чингис хааны хатад, Өгэдэйн хатан, хөвгүүд, Сорхугтани бэг хатан болон бусад хан хөвгүүд, ихэс ноёд элч зарж хан хөвгүүдийн дундаас (гагцхүү) Мөнх л... Чингис хааны аясу, ярлык хоёрыг (засаг, зарлиг хоёрыг) нүдээрээ үзэж, чихээрээ сонссон хүн . Төр улс, цэрэг, хан хөвгүүд бидний зол жаргал хэрхэн болох нь түүнийг хаан суулгахад буй гэж хэлүүлээд, их ёслол хийж, Мөнхийг хаан ширээнд суулгахаар тогтжээ. Чуулган дуусмагц Бат хаан Бэрхэд цэрэг өгч, Мөнхийн хамт Хэрлэнд очоод түүнийг даргуй хаан ширээнд суулагтун гэж зарлиг буулган мордуулжээ.
1251 оны 7 дугаар сарын 1-ний3 үед Монголын Их гүрний хаан өргөмжлөх Их хуралдайг Бэрх ноён удирдан, Хэрлэнгийн Хөдөө аралд4 хуралдуулсан Хүлэгү, Муха, Аригбөх нар болон Мөнхсар тэргүүтэй олон ноёд жанжид хүрэлцэн иржээ. Хуралдайд Мөнхийг хаан суулгах үед түүний талын ноёдоос гадна хүлээхгүй эсэргүүцэж болзошгүй хүмүүс бас нэлээд байсан бололтой.
Бэрх нён Хуралдайг Хубилайгаар даргалуулж, ордны дотроос хан хөвгүүд, ноёдыг гаргалгүй саатуулж байхыг Мухад даалган, үүд мануулж, хэн хүний зүй бус үг гаргахыг хянан хорихыг тушаан, бие хамгаалагч хоёроос өөр хэн хүн босож нааш цааш сэлгүүцэн явахыг хоригложээ. Тэрээр ах дүү 11-үүлээ. Эдгээрээс Мөнх, Хувбилай, Хүлэгү /Үлэх/ Аригбөх дөрөв эх нэгтэй юм. Эд нар Сорхугтани хатнаас төрсөн дөрвөн хүү юм.
3 “Юан улсын судар”-т Цагаагчин гахай жилийн зуны 6-р сар гэжээ. Энэ нь 1251 оны 36-р сарын 21-нээс 7-р сарын 20 хоорондохыг хэлнэ. 4 “Юан улсын судар” 3 дугаар бүлэг.
Ширэмүн, Нагу нар тэргүүтэй хуучин хан хөвгүүд хуйвалдаан байгуулж, Мөнх хааныг дарахаар олон тэргэнд ачааны байдлаар зэвсэг нууж ирж явсныг Хишиг гэдэг хүн олж мэдээд, Мөнх хаанд мэдэгджээ. Мөнх хаан өөрийн дүү Хүлэгү, жанжин Мөнхсар нарт цэрэг өгч угтан мордуулж, Ширэмүн, Нагу нарыг бариулж, дагалдсан 77 ноёны нь хамт цаазаар аваачих зарлиг буулгажээ.1 Мөнх хаан Өгэдэй, Цагаадайн талын голдуу 70 гаруй сайд, ноёдыг цаазалж нэн дарангуйлал үйлджээ. Тэр үеэс Зүчи, Тулуйн угсааныхны толгой өндийн төрийн эрхтэнд гарчээ.
Мөнх хаан Их Монгол улсын төрийг хямралаас гаргаж, хатуу захиргаа тогтоожээ. Мөнхсарыг их захирагч болгож, хаант улсын цэргийн эрхийг атгуулсан байна. Булганг Их бичээч болгож, улсын бичиг хэрэг, алба татварыг эрхлүүлжээ. Өнгөр ноёноор Хархорумын орд харш, сан хөмрөг хариуцуулжээ. Аландар дэд сайд болжээ. Эзлэгдсэн орнуудад урьдах хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж, Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестан, Мавереннахр, Уйгур, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгажээ.
Туракина, Гүюг, Хаймишийн үед ихэс ноёдоос зүй бусаар пайз тараан, алба татвар олгосон явдлыг буруушаан, цөмийг хүчингүй болгож, хойшид хэн хүн эзэн хааны төлөөний сайдын зөвшөөрөлгүйгээр муж, хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоор зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ.
1 Рашид-ад-Дин 137-р тал
Чингис, Өгэдэй нарын үед алба татварын тухай хуулиуд гаргасан боловч тэр нь байн байссаар сунжирсан учир, Мөнх хаан улсын дотор мөрдөх алба татварын журмыг дахин цэгцэлж, жинхэнэ монгол нутаг ба бусад нүүдлийн мал аж ахуйт орны 100 мал тутмаас жил бүр нэгэн толгой мал татах, 100 хүрэхгүй малтай айлыг алба оногдуулахаас хэлтрүүлж, урьдын албаны дутууг нөхүүлэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон байна.3 
Улс даяар Чингис, Өгэдэй нарын зариг ёсоор будда, лалын ба загалмайтны шашны ихэс лам нар, өндөр настангууд, ажил үл чадагчдыг албанаас чөлөөлж байсныг хэвээр явуулжээ. Гэхдээ Мөнх хаан Бөө мөргөлийг гол шүтсэн хэвээр байжээ. 3 Рашид-ад-Дин II боть. 142-р тал
Шашны талаар Мөнх хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Мөнх урьдах хаадын нэгэн адил бөө мөргөлийг шүтдэг байжээ. “Юан улсын судар”-т Мөнх хааны тухай өгүүлэхдээ: “Бөө удган ба бэлэгдэх, төлөгдөх ёсыг даанч итгэмүй”1 гэжээ. Тэр үеийн Хархорумд загалмайтны, лалын болон буддын шашны .нэлээд сүм хийд, олон лам байдаг байжээ. Тэд өөр өөрийн шашны нөлөөг ордонд нэвтрүүлэх гэж элдэвчлэн оролддог байжээ. Мөнх хаан тэдний аль нэгнийг алагчлахгүй, цөмийг нэгэн адил дэмжин, цөмд нь итгэн бишрэх дүр үзүүлдэг байжээ.2 Үүнтэй уялдуулж, Рубрукт Мөнхийн хэлсэн зарим зүйлийг ажиглахад сонин байна. Мөнх Рубрукийг гэж итгэдэг... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгжээ... Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна. Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид,тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”3 гэж байжээ. Ингэж шашны талаар хүлцэнгүй бодлого явуулсны гол шалтгаан нь эзлэгдсэн орны хүн ардын санал сэтгэлд хэт их сэв оруулалгүй, харин ч шүтлэг бишрэлийг нь ашиглаж, тэднийг номхон дөлгөөн байлгах гэсэн нарийн бодлого байжээ. 1 “Юан улсын судар” 3-р бүлэг, 2 Плано Карпини...146-р тал, 3 Мөн тэнд.174-р тал

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН Д.ЖАРГАЛСАЙХАН

Бусад мэдээ

Sep 18, 2018 82

Бэр гуйх ёс

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/