Юан гүрэнг үндэслэн байгуулагч Хубилай хаан 1294 онд нас баржээ. Хубилай хаан өөд болсны дараа Шанду хотод Их хуралдай хуралдуулж, Төмөрийг хаан өргөмжлөх тухай хэлэлцжээ. Хуралдайг Төмөрийн эх Хөхчин хатан удирдаж хуралдуулсан бөгөөд Чингисийн ууган хөвүүн Гамала биеэ төрийн эрх барих ёстой хүн гэж маргалджээ. Гэвч нөлөө бүхий монгол ноёдын дийлэнх хэсэг нь Төмөрийг дэмжсэн тул Гамала арга буюу найр тавихаас өөр замгүй болсон ажээ. Төмөр буюу Өлзийт хаан /1295-1307/ гэж алдаршжээ. Ийнхүү Өлзийт хааны үед монгол гүрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангүй. Өлзийт хааны дараа ордны дотоод зөрчил, хаан ширээний тэмцэл хурцаджээ. Төмөр хаан нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг шүүрэн барьж, өөрийн дотно Ананд ноёныг хаан ширээнд тэтгэн суулгахаар үгсэл хуувилдаан байгуулжээ. Гэвч Өлзийт хааны ширээ залгамжлах хаан хөвгүүн болгон монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хүү Хайсан цаг тухайд Булган хатны үгслийг олж мэдээд, Бээжинд яаралтай хүрэлцэн очиж, төрийн эрхийг шууд гартаа аваад, Булган хатан, Ананд ноён нарыг бусад хань хамсаатны нь хамт хороож, биеэ Хүлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хүртэл хаан суужээ. Хайсаныг хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ёсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, 7000 цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийн билгэдэл болгосон тухайн сурвалжийн дотор тэмцэлдэж үлдээжээ. Хүлэг хааны ширээнд суусны баяр ёслолыг бүтэн долоо хоног үргэлжлэн өдөр бүр 40 удаа, 4000 хонь алж найрын зуушинд хэрэглэжээ.1 Хүлэг хааны дараа Буянт /1312-1320/, Гэгээн /1321-1323/, Есөнтөмөр /1324-1328/, Хүслэн /1329/, Төгстөмөр /1329-1332/, Ринчинбал /1332/, Тогоонтөмөр /1333-1368/ нарын зэрэг нэр бүхий хаад удаа дараалан ширээнд суужээ.2 Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хүртэлх Юан гүрний бүх хаан төрийн бодлогын үндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. 1 Д.Оссон. “Монголын түүх” II боть.359-р тал. 2 Тэдгээрийн дотроос Бунт хааны нэр нь Аюурбалбад, Тогоонтөмөрийн цол нь Ухаант хаан юм. Юан гүрний хаадын зарим нь нэрээрээ, зарим нь цолоороо алдаршжээ. Бид тэдний нэр цол хоёрын аль илүү алдаршиж үлдсэнийг баримтлаж бичив. Язгууртны хэсгийн төлөөлөгчид, шашны том лам нар,мөн урвагч этгээдийг ашиглах талаар Монголын хаад хятадад идэвхтэй явууллага хийжээ. Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ. Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ. Юан гүрний засаг захиргааны байгуулалт, хууль цааз Юан гүрний төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно. Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Зургаан яам бүх талаараа дээр үеийн хятадын засаг захиргааны уламжлалт зохион байгуулалтыг хэвээр тусган үлдээжээ. Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноёдын гарт оршиж байна. Монголд хүнд занчигдсан хятад хүний хэргийг бараг авч хэлэлцэхгүй байсан ба харин хятад хүн тийм ял өдүүлбэл шийтгэдэг байжээ. Монгол хүн хятад хүнийг албал зөвхөн торгууль хүлээж, хүүрийг оршуулах зардлыг гаргаад, цэрэгт мордож дайнд явах “шийтгэл” хүлээж байжээ.3 3 “Юан улсын хууль цаазын бичиг” 58-р бүлэг. Таван эрүү нь туйвандах, чавчрагадах, үйлтгүүлэх, цөлөх, алах энэ хэдэн шийтгэл байжээ. Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан, худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу /Кантон/ зэрэг 6 том боомт нээжээ. Юан гүрний том худалдаачид олон тооны отог болж нэгдэн ажилладаг байжээ. Юан гүрэн ихээхэн орлого бүхий зарим зүйл дээр улсын онц эрх тогтоожээ. Архи дарс, цуу жангийн зэрэг исгэлэн шүүс, цай, давс мэтийн хамгийн өргөн хэрэгцээний орлого сайтай зүйл цөм улсын онц эрх болсон байв. Хэрэв хувийн этгээд архи дарс нэрэх зэргээр улсын онц эрхийг эвдвэл хатуу цээрлүүлэн шийтгэдэг байжээ.4 Ялангуяа давсны онц эрх эдэлснээр улсад маш их орлого ордог байжээ. “Юан улсын судар”-т: “Улсад түүний ашгийг тус болгоход маш их л ину давсанд хүрэх нь үгүй болой”5 гэж тэмдэглэсэн байна. 4 “Юан улсын судар” 94-р бүлэг.

Бусад мэдээ

Nov 20, 2018

Уртын дуу

Oct 23, 2018 66

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/