Эртний хүмүүсийн дунд анх 40000 жилийн өмнө арьстны буюу төрхийн ялгаа гарч монголоид, кавказоид, африкоид гэж хуваагджээ. Зүүн өмнөд Ази, Австрали, Индонези руу нүүсэн монголоид хүмүүсийн бие галбир тэндэхийн халуун уур амьсгалд зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж шинээр австралоид төрхтнүүд үүссэн байдаг. Төв Азид суурьшиж байсан монголоид төрхтний хойд салбараас индианчууд, сибирийн зарим ард түмэн Америк тив рүү салан нүүсэн гэдэг.


Орчин цагийн монголойд хэв шинж төрх нь Хүннүгийн үед (МЭӨ III-I) үндсэндээ бүрэлдсэн гэж үздэг. Гэвч Солонгос Монголын хамтарсан судалгааны багийн тайлангаар Чингис хааныг Монголоид биш кавказоид төрхтөн байсан гэх сэжүүр илэрчээ.
Чун-Ан их сургуулийн соёлын өвийн судалгааны төвийн профессор Ли Кван Хо “2004 онд Монголоос олдсон 5 булшны цогцост хийсэн ДНК судалгаагаар 12-13 дугаар зууны үед амьдарч байсан Чингис хааны удам буюу Алтан ургийн хүн болохыг тогтоосон. Судалгаагаар ДНК монголойд биш Кавказоид төрхтний генитэй илүү дөхөм байгаа” хэмээжээ.
Ли Кван Хогоор удирдуулсан Солонгосын баг болон МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэнгээр удирдуулсан Монголын судлаачдын багийн хамтарсан судалгааны материал шинжлэх ухааны “PLOS ONE” сэтгүүлийн есдүгээр сарын 14-ний дугаарт хэвлэгдсэн байна.

Уг судалгааны материалд дурдсанаар 3 эрэгтэй, 2 эмэгтэйн булшийг 2004 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой гэх газраас олсон бөгөөд нэг эмэгтэйн цогцосыг “Монгол хатан” хэмээн нэрийдсэн байна. Учир нь түүний булшний байршил болон хэлбэр, бүтцээрээ, цуг оршуулсан эд зүйлс зэргээрээ бусдаасаа өөр байсан бөгөөд хатан байсан гэдгийг тогтоожээ.
Эхийн талаас удамшдаг D4 ген Тавантолгойн булшны дөрөвт нь ижилхэн гарсан ч “Монгол хатан” хэмээн нэрийдсэн булшных өөр гарчээ. Тодруулбал, 4 булшны ДНК одоогийн Халимаг, Узбекстан, Тажикстан, Хятад үндэстнээс илэрдэг Монголоид төрхтний ген гарсан бол “Монгол хатан” гэгдэж буй гүнжийн булшны ДНК кавказоид шинжтэй гарсан байна.

Хоёр улсын хамтарсан баг 2 өөр лабораторид, тус бүр 3 удаа нийт 6 удаа шинжилгээ хийхэд ижил хариу гарсан байна.
Энэ талаар МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэн “Эдгээр 7 булшны 5 нь хоорондоо маш ойрхон толгойн энгэрийн орой хэсэгт, 2 нь нилээд зайдуу, бэлд байрлалтай юм. Таван толгойд малтан судалсан оршуулгын дурсгал язгууртных төдийгүй бас ойролцоо орших 5 булш ураг төрлийнх, 2 нь жирийн иргэдийнх байж болох талаар таамаглалыг тухайн үед дэвшүүлсэн болно. Судалгаа, шинжилгээгээр Чингис хааны бага хүү Толуйгийн охин Алака Бэхиг Онгууд аймгийн гүнж болсон ирсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Тэрхүү Онгуудын аймгийн нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Тавантолгой гэдэг газар юм. Энэ судалгаагаар олдсон оршуулганаас гадаад төрх шинжээр нь судалж үзэхэд одоо үеийн монголчуудтай яг адилхан дүр төрхтэй байсан. Цаашлаад биеийн бүтцийнх нь хувьд судлаад үзэхэд бие бялдрын өсөлт хөгжлөөрөө өнөөгийн монголчуудаас ялгарах зүйл байхгүй байсан” гэжээ.

Нийт 7 булшинд малтлага хийснээс 10 орчим настай 1, 20 орчим настай 4, 40-50 настай 2 хүний булш болохыг тогтоожээ. Таамаглалаар булшин дахь хүмүүс 165.6 см, 169.8 см болон 180 см орчим өндөртэй хүмүүс байжээ. Харин үлдсэн булшны гавлын болон биеийн яс их хэмжээгээр гэмтсэн байсан тул өндрийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Эцэт нь дүгнэхэд энэхүү судалгаа шинжилгээ нь Чингис хаан Европ хүн байсан гэсэн үг биш. Таамаглаж байгаагаар, Чингис хаан болон Бөртэ үжинээс мэндэлсэн бага хүү Толуй, Толуй хаан болон Сорхагтани Бэхигийн дундаас мэндэлсэн гүнж Алака Бэхигийн ДНК Кавказойд төрхтний гени илэрсэн. Энэхүү кавказоид төрхтний ДНК Бөртэ үжин эсвэл Сорхагтани Бэхи нарын хэнээс ч өвлөгдөн түүнд очсоныг мэдэх аргагүй юм. Гагцхүү Чингис хааны булшийг олж, ДНК судалгаа шинжилгээний хийсний дараа л Чингис хаан Монголоид эсвэл Кавказоид төрхтөн байсныг тогтоож болно гэдгийг олон эрдэмтэн судлаач хэлж байгаа юм.
Түүнчлэн Монголойд болон Кавказойд төрхтний тархац байршлийн талаар эрдэмтэд өдийг хүртэл 2 байр суурьт хуваагдсан байдаг.
Эхнийх нь Америкийн антропологич Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)” ном, нөгөөх нь Германы эрдэтмэн Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)” номын үзэл баримтлал юм.
Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)

Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)”

 

Бусад мэдээ

Nov 20, 2018

Уртын дуу

Oct 23, 2018 66

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/