Хятад сурвалж сурвалжид монголчуудыг татар монгол гэж ерөнхийлэн нэрлэхээс гадна бас Дорнод монгол, Ойрад монгол, Онгуд, Урианхайчууд гэх мэтээр хооронд нь ялгаж салган бичсэн байдаг.

 

Яной Ватари бичсэн нь: “Дорнод монголын талаар олон ойлголт байдаг. Өвөр монголын зүүн дөрвөн хошуу, Цахар, Шилийн гол, Хөх хот, Халуун гол, Хөлөн буйр, Ар монголын Сэцэн хан аймгийн ихэнх газар мөн”2 гэжээ. Гэтэл энэ үед Түшээт хан, Сэцэн хан аймгийн ихэнх газар монголын нутагт хамаарагдаж байсан юм. Ер нь Юан гүрний үед дорнод монгол гэдэг ойлголтод одоогийн монгол улсын нутгийн ихэнх хэсгээс гаднаө Өвөр монголын өөртөө засах орны тэн хагас шахам нутаг хамаарагдаж байжээ.

Рашид-ад-Дины тэмдэглэснээр бол Гамала Цзинь вангийн захирч байсан “Хархорум, Гурван гол, Бурхан Халдун, Кимкимчиуд, Сэлэнгэ, Байлык, Чингисийн их хориг, Их хэрэм”3 байжээ. 2 Яной Ватари “Монголын түүхийн судалгаа”, Токио. 1969. 586-р тал. 3 Рашид-ад-Дин. II боть. 206-207-р тал.

Юан гүрний эхний үед Бурхан Халдуны хавийн цөөн тооны монголжин урианхайгаас бусад ихэнх урианхай нь Эрчис, Хар мөрний хооронд өргөн уудам нутгийг эзэгнэн сууж байжээ. Энэ нь тэр үед монголчууд хүн амынхаа тоог нууцалдаг байсантай хоолбоотой.

Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгоьл нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ.

Монгол орны засаг, аж ахуй, засаглалын байдал

Төмөр хаан Хархорумын хавь газрыг ядуурлын байдлаас ангижруулахаар ихэд хүчин зүтгэсэн мэтээр сурвалж бичигт бичсэн байдаг.

Тогоонтөмөр /1333-1368/ бол Юан гүрний хамгийн сүүлчийн хаан бөгөөд хаан ширээнд 35 жил суусан.

Юан гүрний үед монголын хаад мөн л Их Монгол улсын засаг төрийн хэлбэрийг үргэлжлүүлэн, үндсэн Монгол улсынхаа засаг засаглалыг явуулж байсан ажээ.

Монгол улс бол түүхэн их уламжлалтай мал аж ахуйн орон мөн. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор боловсруулж, байгаль орчинтойгоо харилцан тэтгэх битүү хэлхээ үүсгэдэг онцлогтой болой.

Малын нутаг усны тохиромжтой байдлыг харгалзан төрөлжүүлэн маллах ажлыг хийж байжээ.

Юан гүрний хаад мал өсгөн үржүүлэх ажлыг эрхэмд үзэж улсаас мал сүрэг өсгөн үржүүлэх ажлыг тусгайлан хийж, малсүргийг голчлон монгол газар төвлөрүүлж, монгол хүнээр дагнан маллуулж байсан нь илт байдаг.

Үхэр бол хонин сүргийн дараа орох монгол хүний амьдралын чухал хэрэгцээт мал байжээ. Тэр үед үхрийг голдуу мах, сүүний чиглэлээр өсгөж байснаас гадна нүүдэл, тээвэрт хэрэглэдэг байжээ.

Адууг бусад малаас илүү их эрхэлж, төрийн бодлого болгон үржүүлж байсан тухай мэдээ сэлт сурвалжид их дайралдана.

Юан гүрний үед монголд тэмээн сүрэг нэгэн адил байж холын аян жин тээхэд нэгэн адил хэрэглэж байжээ.

Юуны урьд цэрэг дайны бэлтгэл хийж, цэргээ сургуулилдаг буюу мэргэн харваач, анчид дотроос цэргийн жанжин шалгаруулдаг байсан монгол уламжлалт заншил хэвээр байжээ.

Тэр үед монголын хаад, язгууртны хэрэгцээг хангах гар үйлдвэрийн төвийн нэлээд хэсэг нь хэдийгээр хятад нутагт байлаа ч гэсэн цэргийн зэвсэг дэлдэх, нум сум, илд бамбай, гэрийн мод, тэрэг хийх, онцын амттай монгол архи нэрэх зэрэг зарим чухал үйлдвэрлэл монгол газар, монгол хүний гараар хийгдэж байжээ.

Юан гүрний монголд гар урчууд, гэрийн мод, эмээл, хазаар, чөдөр, аргамж зэрэг мал аж ахуйн хэрэглэл, домбо, суулга, тэвш, халбага, айргийн хөхүүр зэрэг хоол ундны хэрэглэл, нум сум, хутга, жад, бамбай зэрэг зэвсэг чадамгай хийдэг болжээ.

Хубилай хааны “дөрвөн орд” хэмээн түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь Хубилай өөрийгөө Чингис хаантай адилтгах гэж үндэслэн байгуулсан 4 хотоо ийнхүү нэрлэжээ. Нэгдүгээр орд нь Хаанбалгасан /Бээжин/ хотод байжээ. Хаанбалгасан хотыг хэдийгээр монголчууд удирдан Алтан улсын нийслэл Чжундугийн суурины дэргэд байгуулсан боловч угаасаа хятад газрын хот юм. Хоёрдугаар ордон хот нь дээр дурдсан Шанду хот мөн болно. Гуравдугаар ордон хотыг Алтайн арын Цагаан балгас гэж Саган Сэцэн бичсэн байна.1

Хубилайн дөрөвдүгээр орд хот нь Эрчүүлийн эхний Ланхин хот мөн гэж Шар тууж зэрэг номонд өгүүлснийг түүхч Х.Пэрлээ зөв гэж давхар баталжээ. Дээрх байдлаас үзвэл Хубилай хааны үндэслэн байгуулсан “дөрвөн орд” хотын сүүлчийн нэг нь өнөөгийн Монгол улсын нутагт ч байж болох байна. 1 Саган Сэцэн “Эрдэнийн товч” 136-137, 141-142-р тал. “Шар тууж” 49-50-р тал.

Ер нь монголчууд мал, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг зэргэлдээ улс орондоо худалдаж байсан эрт урьдын түүхтэй улс юм. Энэ нь Юан гүрний үед бүр ч өргөн дэлгэр болжээ.

Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж бэайжээ.

Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж байжээ.

Түмт, мянгатын ноёд бол өөрсдөө хувь газрыг үр хүүхэддээ үе залгамжлуулан үлдээх эрхтэй хүмүүс байжээ.3 3 “Юан улсын судар” 98-р бүлэг.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/