Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад, 9 жил /1256-1265/ хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Аербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр ил хант улсыг байгуулсан ажээ. Хүлэгүгийн улсын ханыг Ил Хан /Улсын хаан/ гэж нэрлэгдэг байсан тул түүхэнд Ил Хаант улс хэмээн алдаршжээ. Мөн тус улсыг үндэслэн байгуулагчийнх нь нэрээр “Хүлэгүгийн улс” гэж нэрлэж байжээ. Бид энд түүхэнд хамгийн их алдаршсанаар нь “Ил хант улс” гэж нэрлэв.


Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү /1256-1265/, Хүлэгү ханы ууган хүү Абага /1265-1282/, Абага ханы хүү Аргун /1284-1291/, Аргун ханы хүү Гайхат /1291-1295/, Газан /1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук /1335-1343/ нар болно.
Мөнх хаан Хүлэгүд даалгавар өгөхдөө “Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ёс заншлыг дагах хэрэгтэй. Амутын Жейхунаас алс холын Мисир орон хүртэл нутгийнханд миний тушаал зарлигийг дагасан хүмүүст аврал энэрэл үзүүлж, элдэв бэлэг сэлт арвинаар өгч бай. Хэн сөрөн толгой өндийлгөнө түүнийг эхнэр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь хамтаар хүчирхийлэн устгаж, Кукистан Харасаны цайз хэрмийг эвдэн зэлүүд цөл болгон хувирга. Хэзээ ч, хаана ч сонор соргог, ухаалаг хэрсүү яв. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрөлх нутагтаа эргэж ирээрэй”1 гэжээ. 1 Рашид-ад-дин. Джами ад таварах. 33-р боть. Баку. 1957.22-р тал.
Газан ханы засаглалын үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан, Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук, Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестиныг удаа дараа довтолж, Египетийн Мамлюктай байлдаж байжээ.
Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш /1201-1274/-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.2
Эрдэм мэдлэгийн бусад салбарууд дотроос түүх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж байжээ.
1 V.Minorsky.Encyclopaedia of islam. Vol.3 1930 p.261, 2 J.Needham. Science and Civiiization of China. Vol i. Cambridge University Press. 1977 p.141
Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Энэ үед Ил хаад Христосын шашныг ивээлдээ авч, Христосын ертөнцтэй өргөн их харилцаатай байсан юм.
Хүлэгү хан Сирийг байлдахдаа, Хит бөх хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм.
1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд дахин ялагдал хүлээжээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/