Уншиж байна...

Чингис хааны мэндэлсэн өдрийг эрдэмтэд судалж, энэхүү хөшөөн дээр "05.31-нд төрсөн" гэжээ. Ж.Цэвээн, Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн нарын том эрдэмтэд болон Монголын Нууц Товчоо, 1628 оны Гүүш Лувсанданзангийн "Алтан товч" эх сурвалжид ЗУН төрсөн гэх, 1162 оны зуны эхэн сар өдрийг тооцоолж ийм дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэтэл ганц "том" дарга санал зөрлөө гэхэд цөөн хоног, сараар биш өвлийн сар болтол хол зөрсөн нь хачирхалтай. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өвлийн эхэн сар болгосон билээ...
Их хааныхаа төрсөн он сарыг монголчууд бид үнэн зөв мэдэж, тэмдэглэж баймаар байна...

XX зууны Монголын их соён гэгээрvvлэгч, зохиолч, их бичгийн хvн, дуун хєрвvvлэгч, хэл шинжээч, тvvхч, угсаатан судлаач их эрдэмтэн Бямбын Ренчингийн голомт сахих ганц хvv Р.Барсболд энэ удаагийн "Хэний хэн бэ?" буланд уригдлаа. Тусгаар тогтнол, аялгуу сайхан эх хэлнийхээ тєлєє амь амьдралаа зориулж, цогтой тэмцэж явсан буурал эрдэмтний тухай энд нуршаад илvvц биз ээ. Сахалгvй л болохоос аавтайгаа усны
дусал шиг адилхан Р.Барсболд гуай vлэг гvрвэлийн Барсболд гэдгээрээ алдаршсан нэгэн.

(Нэг)
Монгол нутагт олон цаг үед хамаарагдах 500 гаруй хүн чулуун хөшөө бүртгэгдсэн гэсэн мэдээлэл бий ...read more
Монголын зүүн, зүүн өмнөд хязгаар нутаг Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаарМонголын үеийн хүн чулуун хөшөөд голчлон тархсан байх бөгөөд цөөн тохиолдолдТүрэгийн болхи дүрслэлтэй хөшөөд бий. Үүнд, Дарьганга сумын нутаг Хөөвөр,Жаргалантын ширээ, Ханы гол, Морьт (Хужирт), Цагаан суварга, Дорнод аймгийн Баян-Өлзийт, Хөцөөгийн булгийн хүн чулуун хөшөөдийг нэрлэж болно. Эдгээр хөшөөнүүд ньболхи хийцтэй байхаас гадна түүнтэй хамаарагдах тахилын болон зэл чулуу одоогоорбүртгэгдээгүй байна.

Энэ амьтныг монголчууд “Бэлгэт гөрөөс”, “хилэн гөрөөс” ч хэмээн нэрлэдэг. Мөн бодь гөрөөс, цагаан гөрөөс, голч гөрөөс хэмээн нэрлэх явдал ч бий. Бэлгэт гөрөөсийг сайн сайхны бэлгэдэл, цэвэр ариуны бэлгэдэл хэмээн үздэг ажээ. Уг амьтны онцлог нь ганц эвэртэй байх тул өрнө дахинд “юникорн буюу ганц эвэрт” хэмээн нэрлэдэг байна.

Ордос дахь Чингис хааны онгоны дотор цурхиран уйлалдаж, аврал эрж байгаа өвөрлөгчдийг хараад өр зүсэгдэх шиг болов. Өвөрлөгчдийн хамгийн их тахиж шүтдэг Их хааны сүнс тэднийг яагаад ивээсэнгүй вэ? Тэд л Чингис хааныг хамгийн их шүтдэг шүү дээ. Гэтэл үйлийн үр гэж айхтар юм үнэхээр байдаг аж. Өвөр Монголын ноёд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан Лигдэнгээс урваж, харь Манж хаанд дагаар орсон хар түүх бий.
( Чингис хаан 1162 – 1227 )

Монголын их хаан Чингисийн Их Засаг хэмээсэн яруу сайхан нэр, өвөрмөц гүн агуулгатай хууль цааз манай ард түмний соёл иргэншлийн бүхий л түүхийн туршид Монголчууд болон Монголыг судлаач, сонирхогчидын анхаарлыг үргэлж татаж ирсэн. Монгол эх түүх, хууль цаазаа эрдэнэт хүний ёсоор дээдэлж хүндэлж, чөлөөтэй судлан боловсруулах өргөн бололцоо нээгдсэн өөрчлөх байгуулалтын өнөөгийн нөхцөлд Чингис хааны их засаг бүр ч илүү их сэтгэл эзэмдэж байна.

Муюн (Баян) аймгийн эзэн Шэгуй шаньюй (дарга) амьд ахуйдаа ахмад хүү Тугухуньдаа харьяат иргэдээсээ 700 өрх тасалж өгчээ. Тугухунь бол Шэгуйн татвар эмээс төрсөн хүү юм. 283 онд Шэгуй нас барав. Удалгүй 285 онд Шэгуйн авааль хатнаас төрсөн Илогуй аймгийн эзэн болов. Гэвч эцэг нэгтэй ах дүүс хоорондоо хэрэлджээ. Нэг удаа Тугухунь түүний дүү Илогуй (Жологуй, Муюн Гуй) нарын азрага зодолдож бие биеэ хазав.

Монгол туургатнаас Европ тийш үсэрсэн цус, тасарсан мах бол халимаг түмэн билээ. Тэд бол Хоо өрлөг жанжны тугийн дор Баруун Монголын Зүүнгараас умрыг чиглэн нүүдэллэсээр Ижил мөрний хавьд анх 250 мянгуулаа очиж суурьшсан ойрад, торгуудын үр сад. Халимаг зоны дундаас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч асан улстөрч Кирсан Илюмжинов, яруу найрагч Давид Кукультинов, Дилова хутагтын хойд дүр Данзанламэд, туульч О.Цагаанзам /Владимир Харуев/, ОРТ-ийн хөтлөгч Александра Буратаева,

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/