Уншиж байна...

Булган аймгийн Могод сумын нутагт түүхийн нэгэн содон дурсгал байдаг. Тус сумын төвөөс баруун урагш 35 орчим газар, Түлээ уулын зүүн хөндий, Асгатын голын баруун дэнж дээр гурван хүний дүрстэй хавтан чулуу, ханан болон эвэр хээтэй хашлага чулуу, түрэг бичээстэй чулуу бүхий тахилын онгон бий. Зарим ном бүтээлд энэ дурсгалыг “Алтан тамган дархны дурсгал" хэмээн тэмдэглэсэн нь бий.
Хөл Асгатын хэмээх энэ дурсгалыг анх Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев 1891 онд олж илрүүлэн шинжлэн судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд дараа нь В.В.Радлов‚ Х.Н.Орхун‚ Е.С.Малов‚ Н.Сэр-Оджав, Л.Болд‚ В.Е.Волков‚ Ц.Баттулга зэрэг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалжээ.

Зүүн Монголын хорчин түмний ноёдын хараанд Онон мөрний дунд ба адгаар нутаглах ойн иргэн цаа бугын аж ахуй эрхлэх эвенкичүүд XVII зууны эхэнд түүхэн сурвалжид анх хамниган нэрээр тэмдэглэгджээ. 1667 онд Чин улсын харьяат солоны Гантөмөр ноён Орост дагаар орж улмаар христосийн шашинд ороод Хар мөрний орчмыг Оросын харьяанд оруулахад идэвхитэй зүтгэв. 1689 оны Нэвчүүгийн гэрээ болон 1727 оны Буурын гэрээгээр Оросын харьяанд багтаж орсон монголчуудыг Оросын захиргаанаас Гантөмөрийн угсааны ноёдод захируулсан тул түүний захирсан албатын дотор монгол угсаатан давамгайлах болж шинэ угсаатны бүлэг үүсч харин хамниган гэх хуучин нэрээр ерөнхий нэрлэгдэх болжээ.

1943 оны 12-р сарын 28-31-ний өдрүүдэд Иосеф Сталины шууд удирдлага дор /Улусы/ хэмээх ажиллагаа явуулж 93,000 Халимагчуудыг Сибирийн бүсрүү албадан нүүлгэн шилжүүлсэн.
Энэхүү үйл ажиллагааг хийх болсон үндсэн шалтаг нь 5,000 халимаг эрчүүдээс бүрдсэн морьт хороо Германы талд Dr. Rudolf Otto Doll гэдэг ноёнтны удирдлага дор тулалдаж байсан бөгөөд ерөнхийдөө ард түмэн нь буддын шашин шүтдэг, социализмд таашаалгүй ханддаг гэж үзсэнээс болж. Гэвч үнэн хэрэгтээ тухайн үед Элстэй хот Германчуудад эзлэгдсэн байсан бөгөөд 23,540 Халимаг эрчүүд Улаан армийн талд тулалдаж байсныг тэд тоосонгүй.

Монголын түүхэн дэх нэн эмгэнэлт цаг үе бол Зүүн гарын хаант улс мөхсөн явдал юм. Тэр үед 700 000 орчим хүн амтай, хүчирхэг цэрэг армитай байсан Зүүн гарын хаант улсын зөвхөн төр нь мөхөөд зогсоогүй үндэстнээрээ цусан далайд живсэн байна. Багцаагаар 10 хүн тутмын нэг нь үлдсэн гэдэг.
Жинхэнэ геноцит тэгэхэд болжээ. 630 000 орчим хүн хядуулж, цөөн мөр нь хасагт дүрвэж, мөн тэндээ хядуулах нь хядуулж, мөргүй алга болох нь алга болжээ. Бас цөөн мөр болох дөрвөд, баяд хоёр отгын ноёд ардынхаа хамт нутаг заагдан Заг, Байдраг орчимд мэнд үлджээ. Галдан Бошигтыг дагаж яваад Халхад хоцорч үлдсэн Өөлдүүд мэнд үлджээ. Мөн Урианхай харуулынхан мэнд үлджээ. Бусад нь хуугаараа хядуулжээ.

Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг.

Чингис хааны мэндэлсэн өдрийг эрдэмтэд судалж, энэхүү хөшөөн дээр "05.31-нд төрсөн" гэжээ. Ж.Цэвээн, Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн нарын том эрдэмтэд болон Монголын Нууц Товчоо, 1628 оны Гүүш Лувсанданзангийн "Алтан товч" эх сурвалжид ЗУН төрсөн гэх, 1162 оны зуны эхэн сар өдрийг тооцоолж ийм дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэтэл ганц "том" дарга санал зөрлөө гэхэд цөөн хоног, сараар биш өвлийн сар болтол хол зөрсөн нь хачирхалтай. 2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өвлийн эхэн сар болгосон билээ...
Их хааныхаа төрсөн он сарыг монголчууд бид үнэн зөв мэдэж, тэмдэглэж баймаар байна...

XX зууны Монголын их соён гэгээрvvлэгч, зохиолч, их бичгийн хvн, дуун хєрвvvлэгч, хэл шинжээч, тvvхч, угсаатан судлаач их эрдэмтэн Бямбын Ренчингийн голомт сахих ганц хvv Р.Барсболд энэ удаагийн "Хэний хэн бэ?" буланд уригдлаа. Тусгаар тогтнол, аялгуу сайхан эх хэлнийхээ тєлєє амь амьдралаа зориулж, цогтой тэмцэж явсан буурал эрдэмтний тухай энд нуршаад илvvц биз ээ. Сахалгvй л болохоос аавтайгаа усны
дусал шиг адилхан Р.Барсболд гуай vлэг гvрвэлийн Барсболд гэдгээрээ алдаршсан нэгэн.

(Нэг)
Монгол нутагт олон цаг үед хамаарагдах 500 гаруй хүн чулуун хөшөө бүртгэгдсэн гэсэн мэдээлэл бий ...read more
Монголын зүүн, зүүн өмнөд хязгаар нутаг Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаарМонголын үеийн хүн чулуун хөшөөд голчлон тархсан байх бөгөөд цөөн тохиолдолдТүрэгийн болхи дүрслэлтэй хөшөөд бий. Үүнд, Дарьганга сумын нутаг Хөөвөр,Жаргалантын ширээ, Ханы гол, Морьт (Хужирт), Цагаан суварга, Дорнод аймгийн Баян-Өлзийт, Хөцөөгийн булгийн хүн чулуун хөшөөдийг нэрлэж болно. Эдгээр хөшөөнүүд ньболхи хийцтэй байхаас гадна түүнтэй хамаарагдах тахилын болон зэл чулуу одоогоорбүртгэгдээгүй байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/