1941 оны долоодугаар 9-нд Яармагийн задгай талбайд анхны тоглолтоо тавьж асан Монголын цирк өдгөө 80 жилийн ойгоо угтаж буй. Циркийн манежнаа залуу насаа мөнхөлж, “Хүч тамирын гайхамшиг”-ийг үзүүлж явсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Хишигдаваатай ярилцах завшаан тохиов. Тэрээр дал илүү насалж яваа ч бэлтгэлээ хийсээр байгаа гэнэ. “Таны бие тэнхээ сайн уу” гэсээр бид хөөрөлдөв.

 

-Монголын циркийн урлаг үүсч, хөгжөөд нэгэн зууныг элээх гэж буй. Тал илүү хугацааны түүхийг та бичилцсэн байх юм. Таныг циркийн урлагтай хэрхэн амьдралаа холбосон талаар яриагаа эхлье?


-1962 онд намайг долоодугаар ангид байхад Жанчивдорж ахлагчтай циркийн гуравдугаар ангийн оюутнууд манай суманд ирж тоглосон юм. Цирк үнэгүй үзэхээр ирсэн би тэр үед л циркийн урлагтай танилцав. Жүжигчдийн ачаа, барааг зөөж байгаад Дамдинсүрэн багштайгаа танилцаж билээ. Багш минь морь таньдаг хүн шиг л “Чамайг шавиа болгож авна” гээд би гэдэг хүн циркийн урлагт хөл тавьсан даа. Энэ урлагтай амьдралаа холбоод 48 жил өнгөрч. Өөр ажил хийж үзсэнгүй, циркдээ ажиллаж байгаад л тэтгэвэртээ суусан. Одоог хэр нь бэлтгэлээ хийж байна. Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна.

-Та хэллээ. “Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна” гэж. Таныг Дархан аварга Д.Дамдин гуайн шавь гэдгийг хүмүүс мэднэ. Багш нарыгаа эргэн дурсвал?


-Дамдин, Дамдинсүрэн, Нямдаш, Намхай, Цэнд-Аюуш, Шаравдорж, Бадарч, Жигмиддорж гээд олон сайхан багш надад бий. Дамдинсүрэн багш алдарт алиалагч Данзан, Содном гуайн тоглолтын зохиолыг бичдэг байлаа. Тэд нар ч багшийг “Багшаа” гэж дууддаг байсан юм. Багшийн бэлдсэн дөрөв дэх үеийн Доржнамжил, Жанчивдорж, Үржин гээд шавь нар одоо ч бий. Багш акробатын суурь жүжигчин бэлдэх сонирхолтой байсан. Тиймдээ ч том биетэй намайг шавиа болгосон биз. Бөхөд их дуртай, улсад дөрөв давж байсан удаатай. Тал, талын авьяастай хүн байсан. Мөн Ардын жүжигчин, уран нугаралтын их мастер Цэнд-Аюуш багш байна. Ардын жүжигчин Норовсамбуугаас эхлээд олон уран нугараач бэлдсэн дээ. Тэр үеийн уран бүтээлчид өөрсдөө аппарат, хэрэглэгдхүүнээ хийдэг. Жамбаа дархантай яриад л хамтраад хийчихдэг байсан. Их л хөдөлмөрч, мундаг хүмүүс байж. Шаравдорж багш циркийн мэргэжлийн олон, олон жүжигчдийг төрүүлсэн. Мөн циркийн тулгын чулууг тавилцаж явсан, Ардын жүжигчин Нацаг багш гарын их ур дүйтэй янз бүрийн шил, аяга, мод хөрөөддөг туялзуур хөрөө ашиглан олон төрлийн хөгжмийн зэмсэг хийж, “Хөгжмийн их центр” номерыг анхлан тавьж, үзэгчид ч сайхан хүлээж авч билээ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг өөрөө дэглэдэг байсан юм. Алтан үеийнхнээр багшлуулж явсан азтай хүмүүс шүү дээ бид чинь.


-Таны анхны бие даасан үзүүлбэр юу байв?


-Анхны үзүүлбэр хүч тамирын “Акробат-4” номер байсан. Анх энэ үзүүлбэрийг Дамдин, Нямдаш, Дамдинсүрэн, Нацаг нар дэглэж, олны хүртээл болгосон түүхтэй. Энэ үзүүлбэрээрээ 1950-иад онд Прагын олон улсын фестивальд оролцож байсан гэдэг. Санаж байвал, ”Манай аялгуу” кинонд гардаг даа. Тэдний дараа энэ номерыг Дорж, орос Бадарч гээд жүжигчид өвлөж, надад ирсэн байдаг. Надаас аваад залуу жүжигчид одоо ч тоглосоор байна. Энэ номероо ганцаараа, олуулаа гээд олон янзаар хийж байлаа. Үүний дараа тэмээтэй акробат, баганат гимнастик гээд циркийн олон төрөлд, бүхий л уран бүтээлчидтэйгээ хамтарч оролцжээ. Тэр үеийн жүжигчид тал, талын авьяастай ч байж. Тухайн үед цирк жилд хоёр хөтөлбөр гаргадаг. Уран бүтээлчид ч үг дуугүй хоёуланд нь орно. Бригадаар их явна. Тэгж яваад айлд хүртэл тоглох үе гарна. Монголынхоо бүхий л газраар явж тоглосон байна.

- Гавьяат жүжигчин Ц.Алтанхуяг “Дээрээс нь ч, дороос нь тоолсон ч би 100 трюктэй” хэмээн аархаж байсан гэдэг. Таны урын сан илүү баян байлтай?


-Гимнастиктийн төрөлд дөрөв, таван номер бий. Мягмар, Норжмаа нартай хамтарсан цагираган дээрх үзүүлбэр, багана болон кольцон дээрх гимнастикийн үзүүлбэрүүдийг дурдаж болно. Кольцон дээрх гимнастиктай үзүүлбэр “Өндөр ээж” киноны нэгээхэн хэсэгт гардаг. Энэ үзүүлбэрээрээ Польш, ЗХУ-д, хүнд жингийн үзүүлбэрээрээ Азийн нэлээн хэдэн оронд тоглосон. Хүндийн үзүүлбэрээс соль болон багийн, “Акробат-3,4”, тэмээтэй акробатыг нэрлэж болно. Үүнээс гадна жижиг, жижиг номерууд ч бий. Өөрийн гэх найм, есөн номер бий. “Хүнд жингийн гайхамшиг”, бөөрөлцөг, жонглёртой үзүүлбэрүүддээ их хайртай байдаг юм.


- Д.Дамдин аварга 850 кг өргөж байсан түүхтэй. Энэ амжилтыг эвдсэн хүн байна уу?


-Тийм ээ, миний багш 850 кг өргөсөн байдаг. Түүнийг дахин тогтоож, шинэчилсэн гэж худал хэлэхгүй. Дамдин аваргын өргөж тогтоосон энэ амжилтыг өвлөж, эзэмшиж яваа нь Амаржаргал бид хоёр. Багшийнхаа өргөж байсныг л өргөсөн.

-Таны мэргэжлийг өвлөж яваа хүн бий юу? 48 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд хэчнээн шавьтай болов?

- Олон хүн байна шүү. Нагац дүү Өмнөд Африкт “Мөрөөдлийн цирк” байгуулчихсан өөрөө хүндийн өргөлтийн номероо үзүүлдэг. Бас болоогүй тэнд монголын 10 гаруй мэргэжлийн циркийн уран бүтээлчид ажиллаж, амьдарч байна. Бас нэг шавь Францын циркэд ажиллаж байна. Тамираа гээд шавь маань Америкт хүндийн өргөлтийн номероо 20-иод жил тоглож явна. Сингапур, Австрали, Японд ч бий. Дурдаад байвал олон сайхан жүжигчид бий. Гадаадад байгаа жүжигчдээ бид тэр бүр ярихгүй юм. Нарны циркт 20-иод орны туг дотор Монголын туг намирч л байдаг шүү дээ. Хятад хүний толгой дээр нар жаргахгүй гэдэг шиг Монгол жүжигчин байгаа газар Монголын туг хийсч л байдаг. Цаг үеийн байдлаас хамаарч хэсэгхэн хугацаанд цирк уналтад орсон нь үнэн. Гэхдээ хоёр хоногийн өмнө л манай уран бүтээлчид Олон улсын наадмаас алт аваад ирлээ. Хатанбаатарын циркийнхэн Монте-Карлогоос тусгай шагнал хүртсэн байна. Циркийнхэн маань мундаг амжилттай явна. Монголын циркийн урлаг агуу.

- Хүндийн өргөлтийн тамирчин, жүжигчин гэлтгүй бэлтгэл чухал. Хэр их бэлтгэл хийдэг байв? Одоо ч бэлтгэлээ хийсээр байгаа гэсэн үү?


-Бэлтгэлдээ л хамаг цаг, заваа зарцуулдаг байлаа. 46 кг-ийн ачааг 100 удаа нэг гараараа өргөнө. Тэгэхэд гарын алга эвэршчихдэг байсан. Бэлтгэлээ сайн хийсний хүчинд энэ зэрэгтэй яваа гэж боддог. Одоо ч бэлтгэлээ хийсээр байна. “Golden gym”-д долоо хоногт хоёроос, гурван удаа бэлтгэл хийдэг.


-Таны бөөрөнцөгтэй үзүүлбэрийг тэсэн ядаж, хүлээж үздэг байлаа. Уначих вий, бөөрөнцгөө алдах вий гэж дотроо их түгшдэг байж. Бөөрөнцгөө унагах, алдах тохиолдол гарч бэртэж байв уу?


-Байлгүй яахав. Дамдин багштайгаа хадланд явж байгаад хадлангийн талбайд шөнө машины гэрэлд тоглох болдог юм. Тэгтэл машины гэрэл эгц тусдаг юм байна, бөөрөнцгөө дээш шидтэл харагдахаа больчихсон. Таамгаар байрлалаа эзлээд нүдээ аниад л доошоо хараад зогсчихлоо. Тэгтэл өнөө шидсэн бөөрөнцөг тархи шүргээд буучихсан. Би ч унаад л өгсөн, нүд юм харахгүй болчихсон. Сүүлийн номер байсан болохоор “баяртай” гээд хаалтаа хийчихээд машиндаа суугаад эмнэлэг рүү хөдөлсөн. Алдархаан суманд тоглож байсан юм. Завханы төвөөс 20 км зайтай шүү дээ. Энэ хооронд ингээд хараагүй болчихдог юм байж гээд их л юм бодож билээ. Тэгж явтал машин нэг сайн донсолсон чинь хараад эхэлсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэх байсан ч үзүүлэлгүй хот явсан даа.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/