Эрдэс чулуу цуглуулагч нэгэн залуугийн тухай сонсоод энэ сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэх хүсэл төрлөө. Б.Сүхбаатар маань геологич мэргэжилтэй. Одоо Геологийн суурь судалгаа,хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг“Мадерланд” ХХК-ийн компанийн захирал. Ажлын өрөөнийх нь нь ханын шүүгээнд янз бүрийн өнгө, хэлбэртэй эрдэс,чулуунууд өрсөн байх нь анхаарал татаж,харц булаах ажээ.

 

Геологич залуу маань цүнхнээсээ нямбайлан боосон цуглуулганыхаа эрдэс чулуунуудыг гарган ширээн дээр тавьж эхлэв.

-Өөрөө геологич хүн. Эрдэс чулуулгийг арван хуруу шигээ мэддэг нь мэдээж. Гэхдээ ийм цуглуулга хийх санаа хэдийнээс төрсөн бэ?

-Эрдэс чулуу цуглуулах гэдэг чинь миний мэргэжилтэй яалтгүй холбоотой л доо. Мэргэжлээрээ 14 жил ажиллаж байна.

Цуглуулж эхэлсэн нь бол яг 2 жилийн өмнөөс юм байна. Шалтгаан нь гэхээр Монголын гайгүй гэсэн эрдэс,чулуунуудыг бүгдийг нь урагшаа зөөгөөд, хямдхан зардаг ч юмуу, эсвэл зараад дуусгачих вий гэдэг бодол төрсөн. Тиймээс өөрөө нэгэнт ажлынхаа шугамаар хөдөө гадаа явж байдаг учраас эдгээрээс дээжийг нь авч цуглуулга хийх хэрэгтэй юм байна гэсэн санаагаар цуглуулж эхэлсэн дээ.

-Тэгэхээр хоёр жилийн хугацаанд цуглуулгандаа хэр их эрдэс чулуутай болов?

-Өөрийнхөө хэмжээнд бол цуглуулсан. Гэхдээ би сонгодог, өвөрмөц дүрстэй, байгаль дээр тэр бүр элбэг байдаггүй,төрөл зүйлээ төлөөлж чадах тийм л эрдэс чулууг сонгож цуглуулдаг юм. Тэрнээс биш өвөрмөц байна гээд бас хэлбэр дүрс хөөдөггүй.

Жишээ нь би өнөөдөр энд гэртээ тавьдаг 20 гаруй төрлийн сонгодог эрдэс чулуулгийг өөрт чинь сонирхуулахаар авчраад байна.

-Ийм эрдэс чулууны цуглуулга хийдэг хүмүүс олон байдаг байх. Тэдцуглуулганыхаа эрдэс чулуунаас хоорондоо солилцоо хийдэг үү?

-Солилцоо бол ер нь хийнэ. Гэхдээ манайд одоохондоо хөгжөөгүй болохоор тийм юм байхгүй ээ. Саяхан эрдэс чулууны үзэсгэлэн худалдаа маягийн юм Геологийн лабораторт болсон. Би бас фэйсбүүкт эрдэс чулуу цуглуулдаг хүмүүст зориулсан нэг групп нээсэн.

Ярилцсан Х.Оюунболд

Бусад мэдээ

Sep 18, 2018 68

Бэр гуйх ёс

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/