Энэ номд цомхотгосон цөм санаа нь “МОНГОЛ = (Түвдизм + Манжизм + ком-Зөвлөлтизм+ кап Америкизм”) гэх үзэл санаануудад хордон гашилсан саармаг толгойтнууд тэдний хувисал өөрчлөлтийн будлиу төрх сүлэлдлийг эргэцүүлэв. Тоймловол “Мөнхгал” гал голомтын шүтээнт нүүдэлч малч угсаатны аглаг соёл, сэдэхүй ухаан Монгол биш, Мо Тү Ма Ко Ка холилдон хярамцагласан танигдашгүй тархинууд болжээ гэх харуусал.

 


Түвд Манж Ком Кап үзлүүд монгол ой санамж билэг ухаанд туссан гамшигт тахлууд байсан бөгөөд тэр нь биднийг “Тархи нь гашилсан амьтад” болгожээ. Үүнийг сэхээрэх нь эл номын хуудсыг нээхүйн шалтгаан болно. Энэ эмзэглэлээ гадаад хүний нэр мэт Мотүма Кокап гэж тэмдэглэвээс өнөөгийнхөнд язгуурын монгол үгнүүд биш тул чамин гоё сонсогдон хачин сайхан хоногших биз. МоТүМа нь Монголчууд Түвдчлэгдэж Манжижсан ой санааны удамшил. Кокап нь шинэ эрин цагийн Коммунист Капиталист үзлүүдэд өнгөцдөн өнцөгдсөн бидний арцалдсан “задарсан тархинууд” юм.

Нүүдэлчин өвөг дээдсүүд хатуу хөтүү, хүйтэн нойтон, дутуу дулимаг, гацуу хэцүү, өлөн зөлөм хоосон бүхнийг яаж ийгээд нойртой нойргүй сөрөн туулж эс цус ясаа хайрлаж хадгалж хамгаалж биднийг төрүүлж өсгөсөн ч, үрс хойчис нь ой санамж ухаан эрдмийн хувьд Мотүма Кокап-ээдмэг гашилсан тархитнууд болж тэрсэлдээд голомтоо самрах гээд байдаг, хэлний үзүүр тархины гаргалгаа нь эв тангараг биш хов тонгорог болсон муйхар мухар сохор харь үзлийн“мэдлэг”-тнүүд болж. Хамгийн толгойтой “гавал” хүмүүс нь шашны хувилгаан хамбууд, манжийн чин ван, бэйл бэйс тавнангууд, шинжлэх ухааны коммунизмын онолтон докторууд, эсвэл барууны хөрөнгө мөнгөний шунал залиар тугаа болгосон үзэл сурталч шуналтнууд.

Сэхэх, сэрэх, ухаарах жам байгаа бол одоол монголоосоо монголоо хайх цаг нь ирж. Сүйхээ ухаан үлдсэн л бол бодох онох үе тулж. Бид Эцэг тэнгэр, Эх орон хоёрын Эрх хүү, Бэрх монгол байсан. Одоо элдэв харь үзлүүдэд үнэмшсэн хорон санаа хувхай монгол болох нь ээ.

“Хар хайрцагны бодлого” гэдэг егзөр лут хэллэг бол эцэг эхээс заяасан хар толгой доторхи төрөлх уг удмын ой санамж ухаан эрдэм юм гэдэг. Тэр нь гашилчихлаар “хар хайрцагны” бодлого алдагдаж Монгол ухаантай биш, Мотүма Кокап болчихож байгаа хэрэг. Хамгийн хяслантай нь бүх хүнд энэ жор адил биш нэг нь Тү нөгөөх нь Ма, гурав дахь нь Ком, дөрөвдөх нь Кап нүд, ухаанаар монголоо харж тэрсэл үүсгэн тал тал тийш нь чангааж, энд тэндэхийн өгөөш болж байгаа эмгэнэл.

Тү мунхрал горьдлого, Ма бялдуучлал бөхөлзөл, Ком хэлмэгдэл айдас, Кап шуналын тулам үзлүүд үндэс язгуурыг маань бөхөөж мөхөөж дуусгах нь. Гэхдээ Зонхавын номлол төрийн хэргийнх бишийг, Манжийн хааны зарлиг монголын төрийг мандуулах биш доройтуулахыг, Марксын зохиол эдийн засгийн том онол, Лениний үзэл зөвхөн ядуу тариачин ажилчин нар төрийг жолоодон хаад язгууртан сайд хөрөнгөтнүүдийг устгах адал балмад хэт өрөөсгөл туйлшрал болохыг хэн нь ч эргэцүүлсэнгүй монгол тархиа гашилгаж ээдүүлцгээсэн хэрэг.

Гадны нөлөө санаа нэвтэрмэгц монгол ухаанаараа хамж хувилган өөриймшүүлж, уусган хайлуулдаг асан ард түмэн юмсан. Сүү мэт төрд харь бодлого шургалмагц ээддэг, найр мэт амьдралд нэгэн сагсуу агсаганахад ерөөл маань хараал болдог. Эмзэг догшин эвсэг найрамдуу дээдсийн худал биш үнэн, буруу биш зөв,бузар биш ариун ухааныг ухан олдог гурамсан сэдэхүйт эрдэм ухаантай сэцэд мэргэдийн удамтай юмсан билээ бид.
Бид харийн сайн сайхан бүхнийг хаман үлгэр авах сүйхээтэй хэлмэрч бэлтгэхийн оронд урвагч, орчуулагч биш оршуулагчидын газар болчихоод байгаа маань юутай эмгэнэлтэй.
Бидэнд олон үзэл биш, нэг асуудлыг улсынхаа, төрийнхөө төлөө нэгтгэн шийдэх олон санаа хэрэгтэй асанж.Төрийн тэргүүнд өрсөлдөж хаан болох хүн нь нэг намаас нөгөө руу урван шарваж, улс төрөөс уурхай руу шуналтсан, харийн гүрнүүдийн зөвлөх болж хамаг нууц үүцээ далдуур арилждаг үлгэр дууриалгүй, тогтворгүй толгойтнуудтай байгаа энэ цагт шуурганд уруудсан мал шиг болсон монголчууд монголоосоо монголоо хайсаар.

Үзэл хэмээх харийн чөтгөр

Агуу Монголыг задлаж, бутлаж, хагалж, хуваасан ганцхан чөтгөр л дорой буурайн доромжлол руу биднийг түлхэн оруулж. Тэр нь харь хажуугийн элдэв “үзэл” хэмээх гай. Сургийн газар сайхан, суусан газар муухай гэгчээр үзээгүй бусдын нутаг, харийн амьдрал хачин байдаг нь мэдээж. Манайх ч тэдний нүдэнд ариун, онгон, ганган, баян, буяны өлгий болж арааны нь шүлсийг гоожуулан хараа шуналыг нь булааж байсны баримт нь өнөөдрийн хавчигдаж шахагдаж, танагдаж хасагдсан жижигхэн монгол орон – Их Монголын Голомт.

Үзэл гэж ямар нэгэн изм-үүдийг хэлээд байна гэвэл тэр нь харийн ухаан санаа, шунал хууралт үнэмшүүлэлтэнд гэнэн гүехэн өнгөц хандан мухар сохроор итгэсээр автсаар ирсэн түүх. Иймээс бидний өвөг дээдэс үзэл гэдгийг үзлийн юм (хөгийн юм, сүгсэлзүүр), үзлийн амьтан (шашин, коммунизм, либерализм гэх мэт харь үзэлд хэт итгэсэн мунхаг хөөргүү амьтан), үзмэрч (ирээдүйг барим тавим тааж ярьсан онолгүй мэдэмхэй) гэх мэтээр хэлэлцдэг байсан сан.

Үнэхээр Занабазар Түвдийн шашинд, хошой эфү Цэрэн манжийн хаанд, Чойбалсан коммунизмын Зөвлөлтөд, өнөөгийн овтой хэдэн залуу либераль ардчилал гээч мухардсан нийгэмд итгэсэн мунхгууд болж таарах нь 1990 оны ардчилсан хувьсгал Лениний дурсгалд толгойгоо гудайлган харуусч, социализмын алдааг залруулахаар шинжлэх ухааны коммунизмын үзэлт мэргэжилтнээр тэргүүнээ болгож байсан эхлэлтэй.

Занабазар 3 настай хэлд дөнгөж орж байхдаа язгуураараа бусдаас онцхойрох эцгийн хөөцөлдлөгөөр түвдийн шашинд оосорлогдсон, Эфү Цэрэн алдарших баяжих, цолжих донгоороо төв халхаас манжуудад уургалуулсан, Чойбалсан ном үзэлгүйгээр коммунизмын саварт баригдаж ээрэгдсэн.

Өнөөгийн Ардчилал нь популист амлалт гажуудлаар ард олноо жаргаана гэж цуурдаг америкийн сурталчдад бугуйлдуулсан. Тэд социализмын өмч, түмний хөрөнгийг дээрэмдэн баячууд болж 90 онд ард түмний сонгосон ардчилал хэмээх сонголтын нийгэм түүний үр дүнг булшиллаа.

Тэд үзлээ нууж “улс төржихгүй байх” тэнэглэл гаргаж ирэв. Тэднийг “улсаа төрөө” бод гэж бид сонгодог. Гэтэл сонгогдсон төлөөлөл маань “Улс төржихгүй” гээд “үзэл сурталжсан” нэг бүлэгт шургалаад тэндээс хувиа бодон олзоо тооцож нуугдаад суучихдаг.

Харин изм-ээр хийрхэж шинэсэг хуучинсаг гэж хэрээ хэрээнийхээ харыг гайхан үзэл сурталжих, үзлийн хэрүүл хараал, шунал зүхэл нь биднийг элгээрээ хэвтүүлж хохирсон, ядарсан, зүдэрсэн, зовсон ард түмэн болгов... Үзэл сурталжихаа больцгооё гэж хэн нь ч дуугарахгүй байна. Үнэн үзэл гэж байдаггүй. Ялангуяа харийн орны нэг хүний үзэл нөгөө улс оронд яв цав таарна гэж бүр байдаггүй. Үзлээс бодол тунгаалт – онол - эши (ертөнцийн жам ёсонд нийцэх) буй болдог. Энэ нь хүн төрөлхтний баялаг.

Харамсалтай нь үнэн үзэл өнөөдөр хүртэл байгаагүй. Харин Монголчууд 9 их онолтой, ой санааны дархлаатай язгуур удамшсан байжээ. Ийм онол, ухааны өв эрдэмтэй учраас “Тэнгэрлэг Монголчууд” гэдэг юм. Социализмын жилүүдэд эх оронч үзэл, үндэсний үзэл гэгч орчуулгын хоёр хөөсөн, хоосон бөмбөлөг бий болж, эх орон газар шороо үндэстэн угсаатнаа хий үзэл сурталжуулах сурталчилгаа эхлэсэн... Одоо энэ хоёр “үзэл” дээр тоглож Монголоо барж эхлэв.

Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын "Монгол ухаан-9 эрдэм" номын хэсгээс...

Үргэлжлэл бий...

Бусад мэдээ

Sep 18, 2018 82

Бэр гуйх ёс

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/