Цаг цагийн зөнч мэргэд болсон үйлийн учир шалтгааныг тайлан хэлж, болох гэж буй үйлийг угтан сонордуулсаар өдгөөг хүрсэн нь үнэн. Тэд хэдхэн цагаас хэдэн мянган жилээр тоологдох цаг хугацааны доторх үйл явдлыг угтан хэлж чаддаг. Хүн төрөлхтөн Мишель Нострадамус, Иерусалимын Иоханн, Авель гэлэн, Ванга эмээ гээд эрт эдүгээгийн олон зөнчийг нэрлэж чадна. Тэд бол асар богино хугацаанд ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин хүссэн мэдээллээ авч чаддаг ер бусын чадвартнууд байсан гэдэг нь тодорхой харагддаг. Өөрсдөөтэгж транст орохоос гадна дээд хүч шууд үйлчлэн зөнч үгсийг хэлүүлдэг тохиолдол ч бас олон байдаг.
Ер нь бол хүн далд ухамсраа чөлөөтэй ашиглаж чадах юм бол ийм чадвар бүгдэд нь бий гэдэг. Тодорхой арга технологийн тусламжтайгаар ийнхүүухамсрын тодорхойгүй төлөвт шилжин ямарваа нэгэн мэдээлэл олж авах арга зам нээлттэй ч ямар түвшний мэдээлэл авч байгаагаа тодорхойлоход бэрх, хожмын үр дагавар нь ямар ч байж болох тул учир мэдэх хүмүүс чадах байлаа ч үүгээр оролдддоггүй.


Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго буулгах арга юм. Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөөнарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөөнэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөөүед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.
Ер нь бөөхүн буруу хазгай үйл хийвэл газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөөсудлаач Д.Бадарч энэхүүайлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүүайлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөөнар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь учруулсан гэсэн санаа:

Өндөр тэнгэрийн хүслийн
Өмөг түшиг болохоо
Хөх тэнгэрийн хүслийн
Хөл гар нь болохоо
Мөнх тэнгэрийн хүслийн
Мөчир салаа нь болохоо
Хаан тэнгэрийн хүслийн
Харуул манаа нь болохоо
Эзэн тэнгэрийн хүслийн
Элч улаач нь болохоо
Удамт Монголын хойчсууд минь
Угсаа залгасан үрсүүд минь
Ухаж сайн ойлгогтун
Учир ёсоо мэдэгтүн... гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.
Бөөхүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөөнэрээр буруу муу үйл хийсэн хүмүүс энэхүүгэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнөнь олонтаа бичсэнийг энэхүүайлдвар баталж:
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсдын
Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүүгашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхална
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй хэмээн сануулжээ. Ийнхүүсайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөөнэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүүхатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөөнар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.
Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнөбар жилийн өнгөямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөөилгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөөмаань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөөмаань захидалдаа юу өгүүлснийг түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөөнар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүүайлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.
Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүүонгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
“Их Монгол эвдрэлцэхгүй гэж
Элгэн биеэ уралцахгүй гэж
Бурууг хийгсэд бултахгүй гэж
Бусдын үгэнд орохгүй гэж
Бууц юугаа солихгүй гэж
Буурь юугаа сэлгэхгүй гэж
Уул усаа тахь
Ургамал модоо шүт
Хайрхан уулаа тахь
Хатан голоо шүт
Хаан хүнд хошуу хүргүүл
Хамаг олонд хэл хүргүүл
Бугшсан олны уурыг гаргахгүй бол
Буруу л хүмүүс дээшээ гарна” хэмээн сануулсан байна.
Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөөбөөлж хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ” гэжээ. Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөөнар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөөбүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.
“Олны үйлийг үүрсээр байгаад
Олбог минь цоорлоо.
Түмний үйлийг үүрсээр байгаад
Төөбие минь агчлаа.
Эхээс төрсөн биеэ
Энэ зөнд нь орхиё.
Эргүүлж усаа хайрла даа,
Эгэл түмнээ өрөвд дөө.
Тавилан заяаг минь даа даа,
Татарсан голоо тавиул даа.
Бугшсан хилэнгээ тат даа
Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
Өргөлийн дээдийг өргөж,
Өргөн түмний буяныг дуудаж,
Мөргөхийн дээдээр мөргөж,
Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн” гэж мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөөнар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.
Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөөл болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүүшүүгээрэй. Аль болох олон бөөнийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул ийнхүүилүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.
Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

Бусад мэдээ

Nov 20, 2018

Уртын дуу

Oct 23, 2018 66

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/