Шинжлэх ухаан технологи, нийгмийн судалгааны төвийн захирал Энэбишийн Баатарцогттой ярилцлаа.
-Улсын хөгжил хүнээсээ гэдэг.Тэгэхээр улсын хөгжил ярихаас өмнө хүнээ ярьсан нь зөв байх?
-Манай улс өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгосыг бодвол байгалийн баялаг ихтэй, газар нутаг томтой, мал аж ахуй, газар тариалан эрхлэх нөөц боломж ихтэй орон.Гэвч үүнийгээ бид олигтой ашиглаж чадахгүй өдийг хүрээд байна.Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч хамгийн ихээр саад болж байгаа зүйл бол монгол хүний сэтгэлгээний хөгжил юм.Монгол хүний өөрийгөө үзэх ухамсарт би гэсэн үзэл давамгайлж байдаг.

Зөвхөн би л бүгдийг хийх ёстой.Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй.Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна.Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн.Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм.Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга.Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй.Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна.Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга.Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг.Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна.Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон.2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан.Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ.Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ.Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм.Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг.Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг.Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.
-Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг.Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах...гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор.Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?
-Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд.Манайх уул нь тамхины хуультай.Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ.Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн.Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө.Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ.Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой.Миний гудамж биш, манай нойл биш.Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна.Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа.Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна.Их уучилна.Их уурлана.Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг.Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана.Ингэх нь надад стрессгүй амар.Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье.Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан.Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм.Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь.Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье.Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж.Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна.Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ.Их дүрсгүй шинжтэй.Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий.Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ.Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм.Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү.Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг.Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна.Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно.Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа.Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.
-Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх.Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?
-Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна.Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг.Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй.Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна.Бусад орнууд ч адил.2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан.Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа.Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм.Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж.Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа.Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй.“Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй.Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй.Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог.Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна.Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог.Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө.Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ.Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно.Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй.Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.
Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү... түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр ... тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд.Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой.Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ.Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог.Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ?гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг.Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ.Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ.Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна.Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.
-Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?
-13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан.Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна.Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа.Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай.100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн.2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа.Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ.Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна.Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу.Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа.2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно.Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх.Ажилд хийдэг хүн алга боллоо.Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон.Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна.Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.
-Та нийгэм судлаач хүн.Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна.Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон.Үр дүн нь энэ.Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон.Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол.Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан.Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу.Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо.Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна.Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ.Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү.Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа.Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө.Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ.Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх.Цаазаар авна.Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно.Тэгээд бүгд ок болно гэсэн.Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй.Асуудлын гол нь эдийн засагт байгаа.Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил.Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье.Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе.Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья.Ердөө л энэ шүү дээ.Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё.Хувийн хэвшлийг тултал нь дэмж.Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө.Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно.Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх.Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа.Хийцгээе.
-Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?
-Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг.Үүнийг хэн бүхэн мэднэ.Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна.Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа.Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна.Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна.Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм.Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна.Үүнийгээ л ашигла.Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй.Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/