Галзуучуудын эх орны тухай эргэцүүлэл
Бүх салбарт бөө төрж,  бүгд эцэг өвгөдийн сүнстэй ярьдаг боллоо. “Би Чингис хаан байна” гээд ороод ирдэг нэг нь ч байна. Дээр нь бас Чингис хаан ирчихээд байхад итгэсэнгүй гэж загнахыг нь яана.  Арван хэдтэй жаахан хүүхдүүд архи уух нь энэ нийгмийн галзуурал Зарим нь дэлхий сөнөх тухай ярьж тэрэнд нь хөдөө хотгүй итгэж, малчид нь галзуурсан мэт малаа хядаж байна. Яагаад ингээд байдаг юм бол.
Эх сурвалж :Д.Мөнгөндалай
Өдрийн сонин 2012 оны 10 дугаар сар 30 .  № 259


 
Д.Арвин : Яагаад намайг МАН-аас хөөгөөд байгаа юм
Та бизнесээ хийж байгаа юу?
-          Үгүй үгүй. Олон нийтийн байгууллагаа ажилуулж байна. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулсан. Тэнд Дондогдулам хатны музей байгуулж байгаа. Удахгүй ашиглалтанд оруулна. Бид бөө удгануудтай холбогдож, намрын дунд сарын сайн өдөр Дондогдулам хатныг буулгасан. Дондогдулам хатан нэлээд хэдэн зүйл захиж байна лээ.
Юу захисан гэж...
-          Музейд тулга хийж , гал тахихыг захисан.  Үүнийг гүйцэлдүүлж байгаа. “Сэтэртэй цагаан морийг нутагт минь тавиач” гэсэн. Тэр морийг сая ижил сүргээс нь оллоо. Дондогдулам хатан өөрийнхөө унаж байсан сүйх тэргийг шинээр хийхийг хүссэн. Богдын музейд байгаа сүйх тэрэг нь түүнийх биш гэдгийг тэр хэлсэн. Мөн Богдын бага хатан Гэнэнпил хатны хөргийг музейд залахыг хүссэн байгаа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна даа. Намрын адаг сард энэ бүх ажлыг дуусгаж , гал тахихаар хичээж байна. Мөн Дондогдулам хатан Оросын хааны хатны гоёмсог булган нөмрөгийн талаар ярьж байсан шүү.
Хатдын өргөөнд хүн их очиж байна уу?
-          Их очилгүй яахав. Хоёр жил дараалан хүмүүс тасрахгүй байна. Тэр бол их энерги сайтай сайхан газар болсон. Монголын их хатдын өргөөний нээлтийн үеэр хатдын дүр бууж, тэмдэг үлдээгээд явсан зэрэг дурсгалтай зүйл тэнд их бий. Түүхч хүнийхээ хувьд Монголынхоо түүх соёлыг хадгалж явах үүднээс хатдын өргөөг байгуулсан нь энэ юмаа.
Эх сурвалж :    Я.Мөнгөнцэцэг
Өдрийн сонин 2012 оны 10 дугаар сар 12 .  № 244
Бөө болчихвол сүрьеэ эдгэрнэ гээд явж байх юм.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны дарга О.Батбаяртай ярилцлаа.
Эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс үзмэрч, удган бөө хүн дээр очиж үзүүлдэг болжээ. Миний мэдэхийн 20 гаруй хүн эмчилгээгээ орхиод бөө болохоор явсан. Тэр битгий хэл бөө болчихвол сүрьеэ нь эдгэрнэ гээд яриад яваа хүн ч байна. Уг нь бол эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүнийг хөгжилтэй орнуудад бол тусгаарлаж эмчилдэг. Манайхаас Эрүүл мэндийн хуулийн заалтыг үндэслэн тусгай журам боловсруулан ЭМЯ-ны сайдаар батлуулан ийм хүмүүст хөл хорио тогтоон эмчлэхээр ажиллаж байна.
 Эх сурвалж :    Я.Мөнгөнцэцэг
Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 13 .  № 219
 
Сюпер нэгдлийн онол
Баабар ингэж өгүүлэв.
Хүний хамгийн анхны төсөөллийн нэг нь үхэхээрээ тэнгэрт гардаг, сүнс гэж байдаг, тэнгэр бурхан хорвоогийн амьдралыг зохицуулдаг , тэдэнд өргөл барьц өргөж аргадах хэрэгтэй гэх мэт болой.  Хүний нийгмийн оюун санааг бөө мөргөл 100 мянган жил удирджээ.  Сонирхолтой нь одоо үлдэж хоцорсон дэлхийн өнцөг булан бүрт биенээсээ үл хамааран тогтсон бөө мөргөл хоорондоо тун төстэй, нийтлэг шинж чанартай. Иргэншил буй болж эхлэхтэй зэрэгцээд шашин үүссэн байна. Цэгц номлолтой, ертөнцийн тухай тодорхой тайлбартай , тогтсон зан үйлтэй,  өөрийн философитойгоороо шашин нь бөө мөргөлөөс эрс ялгаатай юм. Шашин иргэншилийг төрүүлсэн үү  ? эсвэл эсрэгээрээ юу? Юутай ч хүн төрлөхтний ихэнхийн оюун санааг сүүлийн дөрөв таван мянган жилд шашин удирдаж байна.
Эх сурвалж :
Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 26.  № 230
Л.Энхтайван : Хүн төрөлхтөн гэгээрлийг сонгон нүүж эхэлсэн.
Одоо цагт хүн бүр бясалгагч, их мэдэгч,  бөө , сахиустан болчихоод байгаа юм биш үү. Тэгвэл сайн, ингэвэл муу гэх зэргээр хүмүүсийг заналхийлэх болж. Мөнгөтэй, энергитэй болгож , өвчнөөс салгадаг лекц хүртэл зарим шашны нэрийг барьж уншдаг болж?
-          Тэднийг бас буруутгах арга алга.
Яагаад буруутгаж болохгүй гэж. Та лам бөө нараас айгаа юу?
-          Учир нь бид өөрсдөө тэднийг төрүүлсэн. Бидний мунхаг байгаа нь тэднийг давруулахад хүргэдэг юм байна. Хүнд зовлон бэрхшээл тохиолдох бүрт арчаагүй царайлаад лам, бөөгөөр аргалуулах гэж гүйгээд ном гүрэм уншуулж, дом хийлгэж, мэргэн түргэн хүнээс тусламж гуйдаг. Жишээлбэл : та ингэж гүйдэг үү?
Монголчууд дийлэнх нь сайн лам, бөөгөөр үйлчлүүлдэг байх шүү. Ялангуяа цагаан сараар лам нар их эрэлттэй болдог?
-          Ингэж гүйдэг хүн бүр сэрэх шаардлагтай гэсэн үг. Ийм хүмүүс сүнсний хувьд унтаж байгаа гэж ойлгоорой. Буянтан болж харагдах гэж хичээгч дуураймлууд гэгээнтнүүдийн нэр сүрийг гутааж байдаг. Тэд таниас мөнгө авах гэж л харьцдаг биз. Бясалгаж гэгээрсэн хүн бусдаас ямар нэг өргөл барьц авахгүй. Таныг өөртэйгөө ижил хүн гэсэн үүднээс хүндэтгэж харьцдаг.
Эх сурвалж :
Зууны мэдээ сонин 2012 оны 10 дугаар сар 12.  №239

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/