Монголчууд бидний томоохон ёс заншилын нэг бол бэр гуйх ёс юм. Аймаг аймгуудын бэр гуйх ёс нь өөр өөр байдаг. Бэр гуйх хүний зан байдал, дэг журамын талаар болон ямар хүн бэр гуйх ёстой вэ гэдэгийн талаар товч мэдээлэл өгөхийг зорьлоо.
Бэр гуйгч нь хүүгийн талын элч,охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэгнь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү,танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч,зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.


Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй,төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй.Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэгсэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно) хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил,махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.Бэр гуйх хугацаа Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо,арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө "Тунгалаг тамир”киноны Итгэлт баяны дүрд "тоглох” ёстой юм шиг ойлгодог. Тэрбол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэддэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соёлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоёр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай) Ёотон (урт гонзгой хайрцагтай) Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаас нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь "манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина.Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ? Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал,хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэрөдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэнь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөөл тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байна тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдийчинээ их байдгийг анхаарвал зохино.
Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдрал дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын ёс нь хүн төрлөхтний ёслол төгөлдөр баяр цэнгэл юм. Гэрлэлтийн ёс нь эрх тэгш залуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүрт сэтгэлээр барилцсан чөлөөт холбоо юм.Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүний сэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцан дурлах, хайрлан өндөр ёс суртахууны харилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлд тусгалаа олжээ. Хуримын ёс нь хуримлах орчин, хуримлагч олны онцлогоос болж багасага ялгаа бүхий боловч нийтлэг нэгэн ёс горимд хамрагдаж байна.
Гэрлэх ёс гүйцэтгэхийн өмнө гэр бүл бүртгэх газар,хурим ёслолын ордон, албан захиргаа,олон нийтийн байгууллагаас шинэ өрхийн залуу эзэн эзэгтэй нарт зориулан гэр бүлийн амьдралыг зохион байгуулах талаар хуульч, эдийн засагч, эмч, сурган хүмүүжүүлэгч,урчуудаар тусгайлан яриа хийлгэн, зөвлөлгөө өгүүлж,аж төрөх урлагийн шилдэг жишээг үзүүлэн таниулж байхын дээр анх гэрлэгсдэд орон сууц олгох талаар онцгой анхаарах нь чухал юм.
Гэр бүл болж хурим найр үүсгэхэд тусгай ёслолын хувцас өмсөх заншил дэлхийн бүх улс түмэнд бий, түүний нэгэн адил монголчуудын хуримын хувцас гоёл эхнэр хүний ууж-цэгдэг, /эхнэр дээл-тэрлэг, толгойн боолт-татуур, үсний гэр-шивэргэл, хээ сүйх болон эр хүний хантааз, халбан малгай гэж их юм бий.
Эрэгтэйн хүнийх нь: А) дээл, энгэр захыг олон эмжсэн, нударгатай,нударгагүй элдэв зүсмийн дээл.Б) хантааз, өндөр захтай,энгэртэй, хошоотой хантааз В) Малгай, дээл өмсвөл бүрх малгай өмсөж болно.Эмэгтэй хүнийх нь: А) ууж, энгэр захгүй, урдуураа задгай, хорогой тоногтой өнгө бүрийн торгон хантааз нь ууж болно. Үүнийг ямарч хувцсан дээр өмсөж болно. Харин хуримын цагт уужны хоёр ташаанд өнгө өнгийн туузалчуур зүүвэл улам гоё болно.
Хуримлах ёслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ёс суртахуун, занзаншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийнхарилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буйхос хоёрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэрбүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных ньзүгээс хүлээлгэн буйн утга учиртай.Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаахийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараахёслол бүр нь зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учирхолбогдол бүхий билээ.
Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийнхоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ.Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:Буга намнаач манайд байнаБулга зүйгээч танайд байнаХолыг ойртуулдаг морин эрдэнээрХоёр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгатёгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариугтэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэжзуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг ньөөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэйирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоёр хэсэгт хуваана. Шийдсонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээбаталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэхбайлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй.Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хуримхийх өдрийг хэлэлцэн тохирдог.Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж,тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг ньих төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүйбэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байхбөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халхнутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн иржцулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөлгэж нэрлэх нь бий.
Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь,хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэйхолбоотой. Түүнчлэн сүй бэлэгт "эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дараххуурай” зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёрталын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүйбэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаарбаталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийнталаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг.Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдаххүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэгбөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аавээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй.
Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьжбэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээуламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх,дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол,гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хуваажболох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүүоролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи,бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөннийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийгнэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийнхолбоо тогтоож буйг бэлгэддэг.
Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цагболсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачаанытүрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эдюмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдааинж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эдбараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэгдэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь,жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёлчимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх ньгэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийнбүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явахдургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүрүзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс,үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэжирдэг заншил түгээмэл юм.
Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх ньхадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотойхүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиходтэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энхжаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэдамьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар,зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээртус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрдатгуулан хоёуланг ургах наран зүг хандууланШар наранд мөргөм үүШаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ ньнаранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийгбэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүжөмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал,бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тусбүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна.Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээрүеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэнонгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.Ёслол эхлэхэд дагалдах хоёр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулжгал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үедбэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх,шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн,эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг ньбаруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёсдэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галынмагтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэйхолбогдон үүсчээ.Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйжбуйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөлтавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ занүйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүлбололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрдаж байдал, ёс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан,хурим найрын дэг ёсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай,ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийндараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмынтал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ёс болохыг тодруулан сургамжилсанутгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаарилэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр болүндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа:Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловчГазрынхаа намыг даган урсдаг журамтайГан төмөр хэдийвээр хатуу боловчГалынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмдболж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаадулмаар "Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланднисэн оддог”-ийг сануулан "өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловчөөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ёс журамболохыг учирлан урнаар тайлбарладаг.
Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ёслолын үед:Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг Урьдын тавьсан ерөөл Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг Тэнгэрээс иштэй унаа Дөрвөлжин цагаан уул бэрх боловчДөт нэгэн замтай гэдэгДөчин түмэн олон боловчДөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэгОгторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвчУс нь нэгэн холбоотойОрчлонгийн амьтан олон боловчУраг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоорхолбон нэгтгэж "өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь "эхийн цагаан сүүнийхарамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд "эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэнэхэд нь бэлэг өгнө.
Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ёслол нэн чухал байр суурьэзэлдэг эртний түүхэн уламжлалтай. Монгол ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв.Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэдэрхэмлэн "Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэйхолбоотой юм.Монголчуудын ураг барилдах ёс, зан заншил нь олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим,хуримын дараах ёслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан.Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувьболгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай юм.Монголчууд охидоо 17 нас хүрэхэд цусан тамирнь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж урагбарилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхэлдэг. Монгол ураг барилдах ёс нь хоёр талын эцэг,эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нэлээд байсан. Хөвгүүний эцэг эххүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөгбуулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явууланохины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ёсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
Монголчуудын бэр сонгох ёс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины ясомог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэхийн зэрэгцээ зан ааш,намба төрх, ажил хөдөлмөр, оёдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлоншинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ёс нэлээд нарийн агуулгатай бөгөөд настогтсон, ахимаг насны зан чанар сайтай, ёс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэгуламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлтэй сайн өдөр охины гэрт илгээж, урагбарилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийнутга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ёстой. Монголчууд хуримын өмнөхзаншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдлийн чанартай " эвийг нийлүүлэгчцавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог уламбат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримынөмнөх зан үйл, ёслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийгхослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэгбүтдэг байна.
Харин жил махбод харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээнавахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ёсны дагууцээртэй байжээ.Монголчууд аргын тооллын ойлголтоор 12жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа урагтөрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж,тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын бэлгэдэлгэдэг ажээ.Ургийн хэрэг ёс горимын дагуу тогтсон цагт хоёрталын тохиролцоо ёсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэгхүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон "сүйбэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
Хүний амьдралд тохиодог томоохон баяруудын нэг болсон эх орондоо өргөө нэмж гал голомтоо бадраан ахан дүүсийнариун холбоо тогтоож хурим найраа хийх нь амьдралын утга учир аз жаргал байдаг билээ.
Монгол ёс заншлын дунд тайлбар толь

Бусад мэдээ

Nov 05, 2018 14

Ил хант улс

Oct 23, 2018 46

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/