Эрийн гурван наадам Монголчууд үндэсний их баяраа тэмдэглэхдээ эрийн гурван наадам хийж ирсэн эртний уламжлалтай. Эрийн гурван наадам нь манай ард түмний цэнгэлийн соёлын дээд хэлбэр, Монголчуудын цогцлон бүтээсэн соёл иргэншлийн өвөрмөц нэгэн бүрэлдэхүүн хэсэг мөн. Эрт цагт овог аймгууд бие даан орших баталгаага а хангахын тулд өмнө цэргийн хүчин чадлаа дээшлүүлэх шаардлагатай байв. Түүний тулд хүч чадалтай эрчүүд, мэргэн харваачид, тэдний унаа хурдан хурц хүлэг морьд

нэн хэрэгцээтэй байсан. Ийм учраас эрчүүдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал сургууль шаардлагатай нь улмаас бөхийн барилдаан. Харвах дадлагыг сайжруулахын тул сурын харваа, тэдний унаа сайн хүлэг шалгаруулах үүднээс хурдан морины уралдаан үүссэн байна. Эр хүн, агт морьдын ид хавыг шалган барилдах, уралдах, харвах намнах нь ийнхүү дундад эртний болон дундад үеийн монгол цэргийн байлдааны бэлтгэл сургуулийн төрлүүд болон хөгжиж нэгэн шинэ шатанд хүрчээ. Харин 15-р зуун буюу Монголын эзэнт гүрний задралын шувтрах үе рүү цэргийн байлдааны бэлтгэл сургуулийн гэхээсээ баяр цэнгэлийн нийтлэг хэлбэрүүд болсон бололтой байдаг. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж халхын 13 отгыг захирч байснаа сүүлдээ түүний 7 хөвгүүн нь хуваан захирах болсон тэр үеэс Долоон хошууны даншиг наадам үүссэн байна. Эрийн гурван наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны хурдан хүлэг уралддаг. Ер нь Монгол наадмыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрийн 3 наадмын нэгэн наадам хурдан морь билээ. Манай Төв аймаг олон алдарт уяач, хурдан хүлгүүдээрээ алдартай. 2-дахь наадам хүчит бөх билээ. Монголын удмын хүчит бөхчүүд нь дөрвөн талт малгай тэргүүндээ залан дэвжээгээ эзэгнэн буй нь үнэхээр сүрлэг сайхан. Монголын ард түмний олон үе дамжин уламжлагдан ирсэн үндэсний эрхэм сайхан үнэт зүйлсийн нэг нь үндэсний бөх билээ. Үндэсний бөхийн үүсч хөгжсөн түүхийг алдарт аварга, арслан, заан, начингүйгээр төсөөлөх аргагүй юм. 3-дахь наадам эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьдог. 8 жилийн өмнөөс эрийн 3 наадмын бүрэлдэхүүнд орох болсон шагайн харваа энэ жилээс эхлэн бидний хувьд эрийн 4 дэх наадам болоод байгаа юм. Бидний хамгийн сайхан баяр болох энэ 4 наадмыг бүгдээрээ тоглох нь бидний нэг бахархал билээ.

Бусад мэдээ

Nov 05, 2018 14

Ил хант улс

Oct 23, 2018 46

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/