Цэцэн Чин вангийн хошуу одоогоор Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Баянзүрх уулаа жил бүрийн намрын эхэн сард тахиж, наадам хийдэг уламжлалтай байжээ.
Нуруу нь цоорч дайртсан ганц бор азаргатай Хамба өвгөн айл хэсүүчлэн яваад овооны наадамд морь уралдуулахыг сонсч, ганц азаргаа хүнээс нууцхан газар Тамирын бэлчир Жаргалант уулын өвөрт уяж, уяа сойлгыг нь тааруулж гэнэ.


Өвгөн Хамба наадамчин олныг дагаж бараг зургаан өртөө газар явган явсаар овоо тахилгын наадамд иржээ. Наадамд уралдах мянга шахам хурдан морьдын дунд хур дэлтэй бор азарга байгааг морьдыг зүсэлж шүдлэж явсан даамлууд үзээд ноёндоо айлтгаж гэнэ.
Ноён бор азаргын эзэнг дуудуулав. Хамба өвгөн азаргаа хөтөлж, мориныхоо хүүдээ дагуулан ноёнд бараалхвал ноён “За хө, энэ наадамд агт морь уралдуулахаас азарга уралдуулахгүй, наад азаргаа аваад зайл” гэжээ. Хамба өвгөний дургүй хүрч, ноёныхоо улаан нүүрэн дээр алд хүрэхгүй цулбууртай суран хазаараар азаргаа баглаж унаган, бүсэнд байсан хутгаараа хөнгөлөөд уралдуулахаар явуулжээ.
Хамба өвгөний хөнгөлж уралдуулсан ганц бор азарга нь мянган агтны манлайд түрүүлэн ирж, хошуу ноёны асрын өмнө цолоо дуудуулаад үхсэн гэдэг. Хамба өвгөн мориндоо харамсахын ихээр харамсаж, өрөвдөхдөө сайн морины тухай “зээтэй” уртын дуу шуранхайлан дуулж, нулимс унаган суужээ.
Хошуу ноён сайхан дууны шуранхайд уярч Хамба өвгөнийг асартаа уриахад нь тэрээр олон дуу дуулж өгөөд, хайрт бор азарганыхаа толгойг авч үүрээд буцахдаа Жаргалант уулын оройд залжээ. Тэр цагаас Тамирын бэлчирийн өндөр уулыг “Дайр бор” гэж нэрлэх болжээ. Дайр бор уул адууны тоо, хурдан морьдоороо алдартай Архангай аймгийн Батцэнгэл сумын төвийн дэргэд байдаг

Бусад мэдээ

Oct 23, 2018

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/