Эрт дээр цагт аварга том могой худагнаас гарч ирэн хүн амьтныг алж идэн, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүссэн байж. Бөхбилэгт бол маш тусч өрөвч сэтгэлтэй хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахын тулд аль байдгаараа яаран гэрээсээ гарчээ.

 

Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов.

Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.

Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/