Хөөмийлэх урлаг бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмийлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг.

Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэрэг шиг дуурьсгахын нэр юм. Үүнд тэр хүн гэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохицолтой дуурьсгалан тайлбарагдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурьсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэргэд ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмэйлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмэйлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм.1954 онд Улаанбаатарт Ховд аймгийн соёл-урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ "Алтайханы магтаал" гэдэг найрал дуунд хөөмэйлж ирсэн. "Алтайн магтаал"-ыг найруулсан байдлаар манайхан хөөмийний тоочин унших үүрэг хэлбэр найрал дуучдад шилжиж хөөмийч дангаараа аялгуулан хөөмэйлэх болсон байлаа.Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддоржийн хүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмэй сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ.Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хедөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм.


Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ

Бусад мэдээ

Nov 20, 2018

Уртын дуу

Oct 23, 2018 67

Хөөмий

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/