Уншиж байна...

      Монгол ардын мэргэ төлгийн оргил буюу үндэсний сонгодог мэргэ нь “Дал талбих”, “Дал түлэх” юм. Далаар мэргэлэх уламжлал хүннү улсын үеэс үүдэлтэй магадгүй түүнээс эрт үеэс байж мэднэ. Хонины далны ясыг галд шатааж, улмаар түүнд үүссэн цуурал, зураас, хагарал, өнгө хувирал зэргийг олж сайтар ажиглана. Далыг хэсэгчлэн тус тусад нь нэрлэх бөгөөд дайсны газар, тэнгэрийн газар, лусын газар мөн хааны газар, ноёны газар, түшмэлийн газар, өөрийн газар, боолын газар, авралын газар, үхэгсэдийн газар гэх мэтээр нэрлэнэ. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг их багагүй цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв эсэх нь хамаарна. Гэхдээ энэ бүх шинж тэмдгийг нэг нэгэнгүй мэдэж авах нь төвөгтэй бөгөөд нэлээдгүй туршлага шаарддаг байна.


       Далаар мэргэлэх тухай товчхон өгүүлэхэд: Хонины баруун хааны далыг чанаж махнаас нь салгаж ясыг нь барьж мэргэлэх зүйлээ шившин галд шатаана. Далыг шатаахад дараах журмыг баримтална. Хоёр, гурваас илүү хүн байх ёсгүй, олон хүн байхад шатаах хэрэггүй юм. Далыг нэг их ширүүн биш хэтэрхий зөөлөн биш гал дээр шатаах бөгөөд шатааж байх үед чимээгүй байвал зохино. Мөн анхаарлаа төвлөрүүлж, мэргэлж байгаа зүйлээ бодон төв суух хэрэгтэй. Далыг галд шатааж байгаа үед  час час гэсэн авиа гарвал хэрүүл маргаан болох хүн муу санаж байж мэднэ. Харин далны яс тас тас хэмээн дуугарч байвал гэр орон, эд хогшил бохир байгааг илтгэнэ энэ бол шинж тэмдэг. Далны хамар хугарч унавал бие лагшин муудах төд удалгүй илаашрана. Далны яс гал дотор матийж махийвал гал голомтоос болсон хэрэг бөгөөд галд өргөл өргөх хэрэгтэй. Далны яс тууш шулуун цуурж шатсан бол хийх ажил саадгүй,  хэрэв хөндлөн цуурсан юмуу эсвэл өмөрч унасан байвал тэр зорьсон ажлаа бүү хий.
     Далаар мэргэлэх тухай ном судар арвин ихээ. Монголчууд суурин соёл иргэншилд шилжиж “Дал түлэх” бололцоо хомсдож далны мэргэ төлгө аажмаар мартагдах чигтээ хандсаныг хэлэх юун. Далны мэргийн тухай судар номыг судалж илүү ихийг мэдэж аваарай.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/