Уншиж байна...

Нэгэнтээ олон мянганы тэртэнд оргилон олгойдсон галт уулсын тогоод олноор орших энэ гайхам сайхан нутагт аялан судлах ажлаар очихдоо харуусам олон үнэнг хайлан хүүрнэх уул усны эздийг үгийг сийрүүлэн бичиж билээ... Тэр үед яагаад ч тэнгэрийн үнэн өндийх цаг болоогүй үгийг бүү дуулга гэсэн сэн.
Өдгөө харин өгүүлмээр... үүнэнс хойшилбол хожимдмоор санагдав...

Ариун цэнхэр тэнгэрээ
Азын тэргүүнд титэмлэж,
Аадар намираа хоёрын
Агсрал, уярлын аясаар
Амьдралд хат тааруулж соёрх,

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

БӨӨ
Чулуун зэвсэгийн түүхтэй
Буурал түүхээ ихэрлүүлж
Чухам үнэн нууцыг
Хадны бичигтэй хадгалсан
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /Тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Мөхөшгүй түмний минь түүхийн хэлтэрхий/

Дарьганга ястан нь өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтайгаас гадна өмсөж зүүх хувцас, гоёл чимэглэл, эдлэл хэрэглэлүүд нь бүгд өөр өөр онцлог шинж, утга агуулгатай байдаг. Энэ удаад Монгол үндэстний томоохон төлөөлөл болох дарьганга ястны малгайн танилцуулгыг хүргэе.
Дарьганга малгай нь тэнгэр өөд тэмүүлсэн, цэнгэн мандахыг бэлгэшээсэн шовгор оройтой. Нарны цацрагийг төлөөлсөн 32 ширээстэй, орой дээрээ бат бэхийн бэлгэдэл улаан өнгийн гогцоо бүхий сампинтай.

Бараг усгүй шахам цөлийн нөхцөлд хорхой шавьж, могой, гүрвэл гээд л амьд амьтад амьдардаг. Тэдний дэргэд 800 кг жинтэй тэмээ гэх энэ аварга амьтан хэрхэн биеийн бодисын солилцоог хэвийн байлгаж чаддаг болох нь сонин. Мөн дээрээс нь 300-600 кг ачаа ачаад наранд улайдсан цөлөөр тайван алхах аварга биет энэ амьтан хүнд хэцүү нөхцөлд таатай нь аргагүй амьдрах нь гайхалтай.

Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн төвшнөөс дээш 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм.

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/